Мьянмарын “цуст өдөр” | News.MN

Мьянмарын “цуст өдөр”

Мьянмарын “цуст өдөр”

Мьянмарын “цуст өдөр”

Мьянмарын хамгийн том хот болох Янгонд төрийн эргэлтийн улмаас оргон зугтсан улстөрчид "хувьсгал" хийхийг уриалсны улмаас эсэргүүцлийн хөдөлгөөн хурцдаж, жагсагчид болон цэргийнхний хооронд мөргөлдөөн болж, өчигдөр /2021.03.14/ нийт 21 энгийн иргэн амиа алджээ. Мөн бусад хотуудад ч эсэргүүцлийн жагсаал өрнөж, энэ өдөр Мьянмар улс даяар нийт нас барсан хүний тоо 38 байсан гэв.

Төрийн эргэлт гарснаас хойш нэг өдөрт хамгийн олон хүн амиа алдсан нь энэ болж, хэвлэлүүд энэ өдрийг "Мьянмарын цуст өдөр" хэмээн онцолж байна. Мод, хутгаар зэвсэглэсэн жагсагчдын эсрэг армийнхан гал нээсэн байна. Хятад бизнес эрхлэгчид халдлагад өртсөний дараа цэргийнхэн Янгоны Хлаинг Тхаряр дүүрэг орчимд хүчээ зузаатгасан ба жагсагчид Хятад улс армийнханд дэмжлэг үзүүлж байна гэж үзжээ.

Зүүн Өмнөд Азийн Мьянмар улсад өнгөрсөн сарын 1-нд цэргийнхэн төрийн  эргэлт хийж, эрх баригч Ардчиллын төлөө үндэсний лиг намын дарга, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Минт тэргүүтэй улстөрчид Зэвсэгт хүчнийхэнд баривчлагдсан билээ. Тус улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн дараагаас нөхцөл байдал хурцдаж эхэлсэн ба эрх баригч Ардчиллын төлөө үндэсний лиг нам үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Мьянмарын зэвсэгт хүчнийхний оролцоотой сөрөг хүчин сонгуулийг маргаан будилаантай болсон гэж үзэж, сонгуулийн маргаанийг шийдвэрлэхийг шаардсаар байжээ.  Ингээд төрийн эргэлт гарснаас хойш нэг сар гаруй хугацаанд тус улсын ард иргэд цэргийн дэглэмийг эсэргүүцэн жагсч байгаа юм. Олон улсын хүний эрхийн байгууллагуудын мэдээлж буйгаар төрийн эргэлт гарснаас хойш нийт нас барсан хүний тоо 120 даваад байна.

Олон улсын хараат бус ажиглагчид 2020 оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан сонгууль будлиантай болсон гэх цэргийнхний мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсээр байна. Дээрх сонгуулийн үеэр ямар нэгэн зөрчил ажиглагдаагүйг удаа дараа мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногт цэргийнхэн Ардчиллын удирдагч Аун Сан Су Чиг 600,000 ам.доллар (430,000 фунт) болон 11кг алтыг авлигалд авсан гэж буруутгажээ. Су Чи төрийн эргэлтээс хойш тав дахь долоо хоногтоо хоригдож байгаа юм.

Төрийн эргэлт хийснээс хойш цэргийнхэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоохыг оролдож, үүний улмаас олон арван хүн амь үрэгдэж, олон улсын зүгээс тус улсын цэргийн удирдагч нарын эсрэг хориг арга хэмжээ авч байна. Мьянмар нь 1948 онд Их Британиас тусгаар тогтносон бөгөөд орчин үеийн түүхийнхээ ихэнх хугацаанд цэргийнхний удирдлага дор байсан улс юм. Хязгаарлалтууд 2010 оноос хойш суларч эхэлсэн тул 2015 онд чөлөөт сонгууль болж, дараа жил нь сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чи тэргүүтэй Засгийн газар байгуулагджээ.

ХЛАИНГ ТХАРЯРД ЮУ БОЛОВ?

Хятад улсын зүгээс жагсагчид энэ бүсэд байрладаг Хятадын үйлдвэрүүдийг онилж байна, нэмэлт хамгаалалт шаардлагатай байна гэж мэдэгдсэний дараа эрх барьж буй Зэвсэгт хүчнийхэн энэ бүсэд нэмэлт цэргүүд байршуулжээ. Бээжингийн хэлснээр Янгонд төмөр тор, сүх, шатахуунаар зэвсэглэсэн хүмүүс Хятадын 10 орчим үйлдвэр байгууламжийг галдан шатаасан гэв. Мөн нэг Хятад зочид буудал галд автсан байна. Хятадын элчин сайдын яам фэйсбүүк хуудсандаа "Зарим үйлдвэрүүдийг тонож сүйтгэж, олон хятад ажилтнууд шархадсан, гацсан байдалтай байна. Тиймээс ийм төрлийн хүчирхийллийн бүх үйлдлийг таслан зогсоох, хүчирхийлэгчдийг хуулийн дагуу шийтгэх, Мьянмар дахь Хятадын компани, ажилчдын амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авахыг уриалж байна" гэж мэдэгджээ. Үүний дараа тус хотоп цэргийн машинууд өдөржин холхиж, буун дуу тасраагүй тухай иргэд ярьж байна.

МАХН ВИН ХАИНГ ТАН ЖАГСАГЧДАД ХАНДАЖ ЮУ ХЭЛЭВ?

"Энэ бол манай үндэстний хамгийн харанхуй мөч, үүр цайх цаг ойрхон байна" гэж тэр хэлсэн байна. Төрийн эргэлт хийсний дараа баривчлахаас зугтаж чадсан “NLD”-ийн гишүүд “CRPH” буюу Эвлэлийн парламентыг төлөөлөх хороо гэсэн шинэ бүлэг байгуулав. Махн Вин Хаинг Тан энэ бүлгийг ахалж байгаа бөгөөд энэ бүлэг нь Мьянмарын хууль ёсны Засгийн газар гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийг эрэлхийлж байгаа юм.

Махн Вин Хаинг Тан фэйсбүүкдээ  "Энэ бүх харанхуй өдрүүдийг дуусгах цаг үе ирлээ. Олон арван жилийн турш дарангуйллын дэглэмд өнгөрөөж, дарлалд өртөж байсан бүх үндэстэн ахан дүүсийн хүсч буй зүйл бол ардчиллыг бий болгох билээ. Энэхүү хувьсгал нь бидний хүчин чармайлтыг нэгтгэх боломж юм. Өмнө нь бид санал зөрөлдөөнтэй байсан ч одоо бид дарангуйллыг эцэс болгохын тулд гар гараа атгах ёстой үе ирээд байна” хэмээн иргэдийг хувьсгал хийхийг уриалжээ. Харин цэргийнхэн Эвлэлийн парламентийг хууль бус бүлэглэл гэж үзэж, тэдэнтэй хамтран ажилладаг хэн боловч эх орноосоо урвасан хэргээр яллагдах болно гэдгийг анхааруулсаар байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-15 192.82.71.67

Зааа Аун сан су чи аниа ч гэсэн баахан рохинжа үндэстэнг гэр бүлээр нь хүйс тэмтрээд дараа нь манай дотоод асуудал гээ биз дээ.Элбэг доржийн аниа.Эби нь энд Чимгээ г эрүүдэн шүүсэн дээ.

Avatar

ҮНЭН 2021-03-15 103.26.194.206

ЮУ МЭДЭЖ ХУЦНА ВЭ ЧИ

Avatar

Зочин 2021-03-15 192.82.71.67

ЧИ ХАРИН ЮУ МЭДЭХГҮЙ МАЙЛЖ МӨӨРЖ БАЙНА ДАА МУУ ИЛЖИГ

Avatar

Зочин 2021-03-15 203.91.112.133

Хөөрхий гэмгүй ард түмнийг хятадууд эзлэх нь дээ, маш их хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн. Хятадуудад их элэгтэй гэж сонсогдож байсан

Avatar

Зочин 2021-03-15 66.181.180.111

ugaasai hel zvin taldaa birm bol hyatadiin tvdiin helenii bvlegt ordog. deer olon say hyataduud ch amidardag uls daa..

Avatar

Зочин 2021-03-15 66.181.161.93

Аун сан су чиг л тонилгоод улс орноо хөгжүүлэх хэрэгтэй манайхан ардчилагчидаа устгаж чадаагүйгээс улс орон авилгал хулгайдаар дүүрсэн орон болсон бидний алдааг давтаж магадгүй бн

Avatar

ҮНЭН 2021-03-15 103.26.194.206

ЧАМАЙГ ТОНИЛГОХ ХЭРЭГТЭЙ ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРААД ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ БОЛСОН ӨВГӨН

Avatar

Уншигч 2021-03-15 192.82.75.208

НҮБ л орох хэрэгтэй байна даа,

Avatar

ҮНЭН 2021-03-15 103.26.194.206

АМЕРИК АХ Л ХЭРЭГ БОЛООД БАЙНА ДАА

Avatar

ҮНЭН 2021-03-15 103.26.194.206

з****г БАРИН ТЭМЦЭХЭЭС ӨӨР АРГА БАЙХГҮЙ

Avatar

Зочин 2021-03-15 66.181.180.111

medehgui baij dandaa uls oronii dotood heregt orj soliorood baih yumaa. ter oronii talaar chi yugaa medeh be dee..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж