Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрөгч хоёрдугаар сард танилцуулсан. Энэ хүрээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнийг төсөв дотроо зохицуулалт хийх замаар гаргана. Түргэвчилсэн вакум сургалтад залуусыг хамруулах нэг сая төгрөгийн нэг сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрийг зарлана гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл ирэх сараас ажилгүй залуучуудыг сонгон шалгаруулж, 500 залууг тэтгэлэгт сургалтад хамруулах гэнэ. Сар бүр ажилгүй залуусыг сонгон шалгаруулсанаар жилд 5000 хүнийг ажлын байранд зуучилна хэмээн салбарын яам тооцож буй.
Сургалтад хамрагдах иргэдийн 30-иас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна. Нэг удаагийн сургалтад хамрагдах залуучуудын 50-иас доошгүй хувь нь бүрэн дундаас доош боловсролтой, 25 хүртэлх хувь нь тусгай мэргэжлийн дунд, техникийн болон мэргэжлийн анхан шатны боловсрол эзэмшсэн, 25 хүртэлх хувь нь дипломын болон бакалаврын түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй иргэнийг хамруулах юм байна.
Сургалтад хамрагдах хүсэлтэй залууст тавигдах шаардлагад 18-34 насны, сүүлийн гурван сар ажил хөдөлмөр эрхлээгүй байх бөгөөд Улаанбаатар хотын залуучуудыг эхний ээлжид хамруулна. Боловсролын хувьд ямар нэг шаардлага тавихгүй гэдгийг мэргэжилтэн хэлсэн юм.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэхдээ “Бид эхний ээлжид 500 ажилгүй залуусыг дөрөвдүгээр сарын 1-нээс сонгон шалгаруулж, туршилтын төсөл хөтөлбөрөө явуулна. Ирэх тавдугаар сараас үндсэн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болох учраас энэ хөтөлбөр маань хэрэгжихгүй. Үргэлжлүүлэн долоо, найм, есдүгээр сард гээд энэ оныг дуустал 5000 залуусыг хөтөлбөрт хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ жилд уг хөтөлбөрт 11.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хүрээнд нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй, зорилтот бүлгийн ажилгүй залуусыг сургалтад хамруулж, ажил олгогчидтой холбож, залуусыг ажлын байраар хангавал нийгмийн даатгалын шимтгэлийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон бүтэн жилийн турш хөнгөвчилнө” гэдгийг хэлж байв.
"5000 ЗАЛУУСЫГ СУРГАХАД 11,8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН"
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Х.Тамираагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жил 5000 залуусыг хамруулахдаа 11.8 тэрбум төгрөг төсөвлөж, 1 сая төгрөгийн тэтгэлэгтэй, зорилтот бүлгийн ажилгүй залуусыг ажлын байраар хангах болно гэсэн. Энэ жилийн төсөвт ямар ажлуудыг хийх вэ?
-Энэ жилийн төсөвт сургалт зохион байгуулах, ажлын байраар хангахад гарах бүх зардлууд болон 5000 залуучуудыг сарын нэг сая төгрөгийг тэтгэлэг багтсан байгаа. Үүнд, суралцагчдын байр, хоолны зардал, эрүүл мэндийн үзлэг, халдвар хамгаалал, даатгал, сургалтын үйл ажиллагааны зардлууд багтсан.
-Ажил олгогчдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож бүтэн жилийн урамшууллыг өгөхөөр төлөвлөж байна. Ийм аж ахуй нэгжүүдтэй хэрхэн хамтран ажиллах вэ?
-Сургалтад хамрагдаж төгссөн залуучуудыг ажлын байраар хангаж, тэднийг нэг жилийн турш тасралтгүй ажиллуулсан тохиолдолд дээрх урамшууллыг олгохоор төлөвлөсөн.
-Дөрвөн яамны ажлын хэсэг гарч, хамтран ажиллаж байгаа гэсэн үү. Яам тус бүр ямар ажил хариуцаж байна вэ?
-Төслийг хэрэгжүүлэхээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалахын яам, Соёлын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байна. Удирдлага, ерөнхий зохион байгуулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, сургалтын хөтөлбөр агуулгыг Засгийн газрын Хэрэгжүүлэгч газартай хамтран гаргана. Харин сургалт зохион байгуулалт, ложистикийн хэсгийг Батлан хамгаалах яам, төслийн маркетинг, PR хэсгийг Соёлын яам тус тус ахлан хариуцаж, яамдын оролцоог жигд ханган ажиллаж байна.
-Сургалтад хамрагдах залуус ижил хувцсаар жигдрэх үү. Хувцасны дизайн загварыг хаана гаргах вэ?
-Сургалтад хамрагдах залуус сургалтын хугацаанд хувцсаар жигдрэн оролцоно. Хувцасны дизайн загварыг Соёлын яамны ахалсан баг хариуцаж байна. Хувцсыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу болон дотоодын үйлдвэрлэгч нараар хийлгэхээр ажиллаж байна.
-Монгол Улс ядуурлын түвшин 28 хувьтай байна гэжээ. Зорилтот бүлгийн хэчнээн залуус ажил орлогогүй байна вэ?
-Манай улсад 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ажил, хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрийн насны нийт 58841 залуус байна.
-Сургалтад хамрагдах залуусыг тусгаарлана гэсэн үү?
-Сургалтын хугацаа нэг сар байх бөгөөд залуучуудыг тусгай сургалтын газарт байрлуулж, цогц сургалтад хамруулна. Тэгэхээр нэг сарын хугацаанд тусгаарлагдах буюу ажил, хөдөлмөр хийх хүсэл, сонирхолтой үе тэнгийн залуучуудтайгаа бие биенээсээ суралцах, хамтдаа хөгжих боломжтой орчинд байрлана.
-Хэчнээн төрлөөр ямар мэргэжлээр сургалт явуулах юм бэ?
-Хувь хүний хөгжил, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэх, эх оронч үзэл төлөвшлийн зэрэг 4 төрлийн сургалтыг явуулна. Мэргэжил олгох сургалт явагдахгүй. Харин мэргэжил эзэмшсэн залуучуудыг төгссөний дараа ажлын байраар хангагдах, дахин мэргэших, эсвэл мэргэжил эзэмшээгүй залуучуудыг мэргэжил эзэмших хүсэлтэй болох, ажил хөдөлмөрт дуртай болох, сурахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл,
- Төсөлд хамрагдсан иргэдийг ажлын байранд зуучлах
- Төсөлд хамрагдсан иргэдийн хүсэл сонирхлоос хамааран жижиг зээл, санхүүгийн дэмжлэгт хамруулах
- Төсөлд хамрагдсан иргэдийн хүсэл сонирхлоос хамааран мэргэжлийн болон үйлдвэрлэл дээрх сургалтад хамруулах
- Төсөлд хамрагдсан иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогчийг дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.
А.СҮРЭН
Зочин 2021-03-15 192.82.68.70
социализмын үед степендтэй суралцаж байсан хүмүүс нь энд 1сая төгрөгний сургаар шээс нь гоожлоо л доо. одоо цагт оюутнууд сургалтынхаа төлбөрийг олох гэж сөхөрч унатлаа ажиллаж байгаа ч их сургууль нь ч гэж заасан болоод домноод орхидог. ажил дээр гараад гологддог. гэхдээ яг үнэндээ гараад ажиллъя гээд ажлын байр нь ч алга. ялангуяа монгол шиг үйлдвэрлэл дэд бүтэц рүүгээ анхаардаггүй улсад хичнээн мундаг боловсролтой байгаад ч нэмэргүй
Зочин 2021-03-15 202.9.40.187
Чинбатиин хүүхэд нь соёлын сайд номин хувцасгүй өнөөхөө гаргаад нүцгэн явагчдыг хувцалах гэж байгаа н. Бас ч.ундрам гэж гишүүн чинь чинбатиин хүүхэд юмуу энэ номин ундрам 2 чинь эгч дүү юм уу .хөдөлмөриин сайд нь жасрай өвөөгиин залгамж болж байгаа байх ман ы харж үзэх бодлого юм уу
Иргэн 2021-03-15 66.181.161.104
Мянга сургаад яахав хүмүүсийг , ажлын байр үгүй байж . Ёстой солиорол юмдаа . Харин бага хувиар , хувь хүмүүст зээлүүлвэл 500 тэрбум салхинд хийсэхгүй хичнээн ч хүн ажлын байр бий болгож ядуурлаас олон хүн гаргах байсан .
Hongorzul 2021-03-15 202.126.89.168
34nasnaas deesh nasni hvmvvs ni ajiltai bgad bgaa yumu teneg yum yrih yuma adilhan ajil oldohgvi hetsv l bn sh de
Зочин 2021-03-15 59.153.87.251
Энэ солиорол хүндтэй өвөөгийнхөө нэрийг гутаасан мал Ичиж үхээсэй билээ.
зочин 2021-03-15 124.44.59.30
Монгол улсын ард иргэдэд ДЭМБ хүлээн зөвшөөрсөн, баталгаатай вакцин худалдан авч хийх мөнгө байхгүй гээд хандив тусламж гуйгаад Япон улс 1,3 сая тун, Энэтхэг 150000 тун, Хятад 300000+100000 тун, Ковакс хөтөлбөр 14400 тун хандивлаад вакцинжих шаардлагатай 1,9 сая хүний эхний тун бэлэн болсон биш билүү? Гэтэл гэнэт хаанаас мөнгөтэй болоод ажлын хувцас үнэгүй тараах, хүн бүрт 1 сая төгрөгийн тэтгэлэг олгох болчихов оо? Хайран мөнгө, татвар төлөгчдийн мөнгийг арай л хэтэрхий үргүй зарцуулж байна уу?
zochin 2021-03-15 103.26.194.54
bi ch uul n ajilgui bgaa lda gehde ene law zov arga zam bishee zvger ajlin bairar hangana bzde sar barag1 sayig ugch neg gazar arhiduulah n de tgj bgd oorsdoo dundas n idhene mergejil olgohgu mortlo surgalt ywuulj yah ym!!
Зочин 2021-03-15 139.5.216.57
1 сарын хугацаатай,1 саяын цалинтай,1 жигд хувцастай, 1 ижил дипломтой дамжаа ,ийм дипломтой дамжааг хувийн хэвшлийнхэн хийгээд удаж байна
Зочин 2021-03-15 183.90.37.43
Зөвхөн гарчгийг уншлаа. Хувцас чухал юмуу, эсвэл ажилгүй, мэргэжилгүй залуучууд мэргэжиүтэй, байнгын ажилтай, орлоготой, эсвэл өөрийгөө олох тухай асуудал уу? Уулаасаа хүн гэнэт л гэгээрчих боломж, ойлголт маш бүдэг. Хүсэл сонирхол- эрмэлзэл, тодорхой хугацааны хичээл зүтгэлийн үр дүнгийн үр дүнд л хүн өөрийгөө олдог.
Зочин 2021-03-15 66.181.179.253
Болиочээ яацорсон улс вэ? Элэнцгийн чинь 1000000 төгрөгийн сургалт вэ? Юу ч болоод байнадаа хайран мөнгө
Зочин 2021-03-15 66.181.161.12
Ганц сард юун хувцас вэ Амьдрал мэдэхгүй юмнууд наадахаа зогсоо Хайран мөнгө
Зочин 2021-03-15 103.57.92.242
Коммунистууд өнгөрсөн үeэ санагалзан хүний өмсөх хувцас сурах эрхэнд халдлаа Хувцасны мөнгө гэж хэдэн тэр бумыг хусна
зочин 2021-03-15 124.158.80.105
ШИВШИГ
Дражас 2021-03-15 64.119.26.170
Богц богц иөнгийг бодлогогүй цацдаг сайдууд гуай
Дэнс дэнс мөнгийг дэрс болгож дэмий урсгадаг сайдууд гуай
Аварга том үйлдвэр цогцлоочихоод ажиллах хүчнээ сургаж байвал
Алгаа ташаад гуяаа алгадахсан. Арайчдээ, даанчдээ
Зочин 2021-03-15 64.119.26.248
Хүний өмсөх хувцасыг хүртэл хязгаарлах хэрэг байна уу? Цэцэрлэгийн багш хүртэл манай ангийнхан улаан бэлтгэлийн хувцас өмсөнө гэж байна. Анги бүлгээрээ "жигдрэх" нь тийм гоё юмуу? Соц үед жигдэрдэг байсан нь хайрцаглах, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байдалд хүргэдэг байсан гэж боддог шүү. Сонин юм өмсчихсөн, үсээ ургуулаад гэдэг л байсан. Ер нь заавал төрөөс өгсөн юм өмсөх, заавал ижил хувцас өмсөх – аймар ч юм шиг
batas 2021-03-15 124.158.95.139
http://share.hiub.mn/download.htm?id=31jkthu9ufr0k6fao6l6bd6ja1
zochin 2021-03-15 202.21.127.136
Yamar teneg yum be yooe
Зочин 2021-03-15 139.5.216.141
МАШ ТЭНЭГ ШОУ
Зочин 2021-03-15 202.126.89.19
ЗОО ЗОО МАНАЙ УЛС ЧИНЬ ШВЕЙЦАРИ ЛУГАА ХӨГЖИЖ ДУУСААД ОДОО ЯПОН ЛУГАА ХӨГЖӨӨД ЭХЭЛЛЭЭ…..УУХАЙ УУХАЙ УУХАЙ УУХАЙ………
Зочин 2021-03-15 59.153.87.251
Хаахаха уухай уухай
Зочин 2021-03-15 66.181.183.202
Yun xubchal soliotoi yum 9surgalt ni zob tolbor ni vntei bna
Зочин 2021-03-15 124.158.107.35
улам л солиотой болоод байхын
Зочин 2021-03-15 192.82.81.240
Сонгуулийн шоу шүү дэ саналыг нь сая төгрөг р худалдаж авна Дараа нь ажилгүйчүүдийн эгнээд эргэлт буцалтгүй орно авсан сая төгрөг нь сардаа дуусна гүйцээ харааж зүхээд дараагийн сонгуулийг хүлээж өлөн царайлаад явцгаада. тархи угаалгаж таван төгрөг таваг хоолноос өөрсдийн ирээдүйн сайн сайханаа худалдаж буйгаа ч үл мэдэх гэнэн тэнэг нь хэтэрсэн Моячуудаа. Бусдын боол босгоны шороо болж гишгэгдээд бж дэ хөөрхийс
иргэн 2021-03-15 202.70.34.70
Бас хувцасны шахаатай , ккккк
Зочин 2021-03-15 66.181.161.115
Ийм балай сонгуулийн үйл ажиллагаагаа болиочэээээ. Хэрээс хэтэрлээ.
Зочин 2021-03-15 64.119.17.178
mongol ard tumeng molomjab chi ingej doosh hiij gutaaj udirdahguil dee. im baij bolohgui shuu. neeh hudlaa amdral medehgui baijil tom yum yarisan hulgara amitan. hulagichaa geed helmeer shuu jirka oro hiil dee. molomjab gumuda gumudan
Зочин 2021-03-15 64.119.24.134
MAH kkkkk ha ha ha
Зочин 2021-03-15 64.119.17.178
chi molomjab iim jirka udairdahguis hdee. hamag mongo bank hulgailja bchaal neg hench toohgui jirka ugul munhruulj chadahgui baihgui yudaa.
Зочин 2021-03-15 64.119.17.178
orshuulgin zasal hijin ageed gashudla hij baiga humuus bugd neg nom ebdelj hajnaa ged iim muuhai jirka baij boljigomuu.
Хахаха 2021-03-15 124.158.87.131
Гацууртын Чинбат ажлын хувцас шахдаг болсон юм уу Хахаха.
Зочин 2021-03-15 59.153.87.251
Юун Чинбат Жасрай өвөөгийн ясыг нь өндөлзүүлсэн эргүү охин
Зочин 2021-03-15 64.119.17.178
idehees gadna idehes gadna idehes gadnaa.
Зочин 2021-03-15 202.55.191.130
nerteigeer n duhan deer n tamga darchaach, ene hun tetgeleg avsan geed!
Зочин 2021-03-15 169.253.162.4
Яанадаа дандаа улсаас мөнгө авах хувцаслах санааг хэн ямар зорилгоор гаргадаг бэ боддоо. Монголын бараг бүхий л дарга нар нь улсаас хувцас өмсөнө ямар баян юмбэ? Цэрэг цагдаа, төмөр замынхан нь л өмсмөөр бусад нь болиоч дээ мөөн мөнгө урсаад байна. Мэрэгжлийн хяналт, Татварынхан естой тэнэг. Сонгууль естой утгаа алдлаа.
Зочин 2021-03-15 192.82.81.240
үгүй яахав аливаа төрд ажиллагсад зэрэг дэвийн ялгарал нь илэрхий танигдах ижил төсөөтэй хувцаслалт бх л зүйл Төрт ёс үүсэн бий болсон цагаас л байсаар ирсэн байх ч болно.Харин үүнийг сонгуулийн шоу мөнгө завших арга хэрэгсэл шуналаа гүйцээх хүсэл болгосон нь эмгэнэл юм да гутамшиг
Дражасаа 2021-03-15 202.126.88.190
Богц богц мөнгийг бодлогогүй цацсан сайдууд гуай
Дэнс дэнс мөнгийг дэмий цацсан сайдууд гуай
Ажиллах байргүй ажилчдыг сургахынхаа оронд
Аварга том үйлдвэрийг цогцлоочихоод ажилчдаа сургаж байсансан бол
Алгаа ташиж гуяаа алгадах байлаа даа. Даанч яав даа.
Зочин 2021-03-15 122.201.26.3
Тэтгэлэг бол ёстой илүү зүйл. Тэтгэлэг авч сурсан болчихоод ажил хийхгүй. Харин үнэ төлбөргүй сургалт зохион байгуулаад төгсөхөөр нь боломжийн ажилд зуучлаад өгвөл ажил хийх сонирхолтой, амьдралаа боддог ямар ч хүн тэтгэлэггүй байсан ч хамрагдах болно.
Одоо бол хийх ажилгүйдээ биш, ажил хийх дургүйдээ ажилгүй залуус олон байна.
Зочин 2021-03-15 202.55.188.86
MAN-ii sanal hudaldaj avah sanaa. 4 jil ih deed surguuli tugssun zaluus ni ajilgui baihad 1-hen sar 1 saya tugrug avaad ajiltai bolchih uu?
Зочин 2021-03-15 202.126.90.74
Энэ сургалт залуусыг хөдөлмөрт хөтлөх биш түр хугацаанд мөнгөжих санааг л сэджүүлж баына
Зочин 2021-03-15 103.57.92.198
Сая төгрөгийн тэтгэлэг чинь ТЭЭР ЖИЛИЙН шинэ гэр бүлийн 500000 тай ижил ХАМГИЙН БУРУУ ШИЙДВЭР боллоо гэж Маш олон хуурамч гэрлэлтүүд бүртгүүлж дараа нь маш олон салалтууд үүссэн Саяыг авлаа 5000 залуу дараа нь ажилгүй орлогогүй Үргүй зардал Үр дүнгүй сургалт Үр дүнгүй багшийн хөдөлмөр Үр дүнгүй цалин хөлс 2 с 3 жилийн дараа л ҮР ДҮНГҮЙ байж гэдэг нь мэдэгдэнэ Энэ хооронд хэсэг бүлэг ХУЛГАЙЧ нар сурсан зангаараа ЦАВЧААГАА аль хэдийн хийчихээд АШГАА хармаалчихсан шигээ малийгаад явж байх вий
Тунгаа 2021-03-15 202.126.88.73
Мөнгө идэх арга
Зочин 2021-03-15 192.82.64.147
сургах хэрэгтэй, яг үнэндээ өнөөдөр тоосго өрчих хүн ховор болсон ….
Зочин 2021-03-15 202.55.191.45
Suraagyidee hiihgyi bna gj bodoo yu, sursan ch hiihgyiee…tatvart tulsun money mine hairan
Зочин 2021-03-15 66.181.179.197
communist gichiigiin mongo ideh arga
Зочин 2021-03-15 66.181.179.87
SUSAN SUGAGUI AJILA HIS CHADNA TENEGLEL