“Алтан судал” кино хошой шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

“Алтан судал” кино хошой шагнал хүртлээ

“Алтан судал” кино хошой шагнал хүртлээ

Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино хошой шагнал хүртжээ. Швейцарийн Женев хотноо болсон хүний эрхийн кино наадмаас /FIFDH/  “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” болон “Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг тус тус хүртсэн байна. Энэ нь уг кино наадмын түүхэнд нэг кинонд хоёр шагнал олгосон анхны тохиолдол болсныг уран бүтээлчид онцолсон юм.

“Алтан судал” кино нь энэ жилийн Оскар наадмын “Гадаад хэл дээрх шилдэг кино” нэр төрөлд дэвшиж, өрсөлдөнө. Энэ жил “Гадаад хэл дээрх шилдэг кино”-ны төрөлд 15 бүтээл нэр дэвших юм.

Оскарын 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 15-ны өдөр зарлаж, ёслолыг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Алтан судал” уран сайхны кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн цагаасаа хойш олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласан энэ киноны гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тоглосон.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж