У.Хүрэлсүх: Намын гишүүд дэмжвэл нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Намын гишүүд дэмжвэл нэр дэвшинэ

У.Хүрэлсүх: Намын гишүүд дэмжвэл нэр дэвшинэ

МАН-ын дарга У.Хүрэлсүх өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын гишүүд, 21 аймаг, 9 дүүргийн Засаг нартай "өргөн" хүрээнд Тусгаар тогтнолын ордонд хуралдах үеэрээ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлажээ. Түүний хувьд намын гишүүддээ хандаж "Хэрэв намын гишүүд та бүхэн минь дэмжвэл миний бие 2021 Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө" гэж албан ёсоор хэлсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрч буй долоо хоногт аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар төрийн ордны их танхимд зохион байгуулсан. Цар тахлын улмаас аймгийн Засаг дарга нар нийслэлд ирж чадахгүй, хөл хорио тогтоогоод байгаа энэ цаг үед намын том хэмжээний уулзалт хийхэд хүндрэлтэй байгаа. Тиймээс  энэ удаад аймаг, дүүргийн Засаг дарга нар нийслэлд цугларсан, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах МАН-ын Бага хурал удахгүй болох гэж байгаатай холбоотойгоор намын дарга У.Хүрэлсүх нь ийн хүлээж авч, "захиасаа" захиж авав.  Covid-19 цар тахлын халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, ногоон бүс болсон байсан аймгуудад ч халдвар бүртгэгдэж байгаа, мэргэжлийн байгууллага нь цаашид халдварын тоо нэмэгдэнэ гэдгийг мэдэгдэж байгаа нь эрх баригчидын хувьд дахин ийм хурал хийхэд хүндрэлтэй байх болов уу. Ялангуяа гурван сарын дараа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа энэ цаг үед.

Тус хурлын үеэр мөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл МАН хэрхэн ажиллах, намын бүх шатанд ямар үүрэг хариуцлагатай ажиллах, мөн covid-19 цар тахлыг даван туулахад УИХ, Засгийн газар, аймаг, дүүргийн Засаг дарга нар маш идэвхтэй, хариуцлагатай ажиллах ёстойг ч сануулжээ. Өөрөөр хэлбэл, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригч намынхан "алдаа" гаргахгүй ажиллах ёстойг намын дарга У.Хүрэлсүх нь хатуу сануулжээ. Мөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах намын Бага хурлаа удахгүй товлож, онлайнаар зохион байгуулахаа ч илэрхийлжээ.

Хуулийн дагуу намууд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ санал авах өдрөөс 40 хоногийн өмнө нэр дэвшүүлж, гурав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх зохицуулалттай. Одоогоор нам, эвслүүд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулаагүй байгаа ч энэ удаагийн сонгуульд МАН, МАХН-тай эвсэх эсэхээ бусад нэр дэвшигчид өрсөлдөх эсэх, Ардчилсан нам дотоод зөрчлөө арилгаж, намын даргаа сонговол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх нь тодорхой болно. Энэ мэтчилэн олон эргэлзээ, улс төрийн шийдэл, шийдвэр хүлээж байгаа ч МАН-ын дарга намын гишүүддээ нэр дэвших боломжтой гэдгээ зарлав.

26 дугаар зүйл.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам

  • 26.1.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана.

27 дугаар зүйл.Нам, эвслээс нэр дэвшүүлэх

  • 27.1.Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ.

28 дугаар зүйл.Нэр дэвшигчийг бүртгэх

  • 28.1.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгоно.
  • 28.2.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаар хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
131
ЗөвЗөв
70
ТэнэглэлТэнэглэл
13
ХахаХаха
6
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж