Хариуцлагын хуулийг хэлэлцэхийг дэмжив | News.MN

Хариуцлагын хуулийг хэлэлцэхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Хариуцлагын хуулийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 87.9 хувь нь Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэнээр унасан төсөл бослоо.

Ингэснээр уг төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хийх үүрэг хүлээж байгаа юм.

Хуулийн төслөөр санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Д.Ганбат: Төрийн байгуулалтын байнгын хороо уг төслийг дэмжихгүй гэх шийдвэр гаргадаг ямар хариуцлагагүй юм бэ. Би Ерөнхийлөгчийн төслийг дэмжиж байна. Энэ хуулийг оруулж ирнэ, батална гэдэг Ерөнхийлөгчийн хэлдгээр ажлын 50 хувь. Ер нь УИХ-д байхгүй орон зайнууд их байна. Төлөвшсөн олон жил явсан нам Монголд хэрэгтэй, Ардын нам, Ардчилсан нам хоёр хэрэгтэй. Гэрээр бол хоёр багана нь. Попуудтай хариуцлага тооцож болдоггүй. Хэлж байгаа үг нь ард түмэнд хэрэгтэй юм шиг сонсогддог боловч, түүнээс нь үүдээд ард түмний амьдрал унасан байдаг.

Монгол Улс одоо 70 сая төгрөгийн өрөнд унасан байна. Тухайн хариуцлага алдсан намаар нь төлүүлэх ёстой. Энэ заалтыг Хариуцлагын хуулиар оруулж ирэх ёстой. Нөгөө хүн нь явдаг, нам нь үлддэг. Нам дээр нь хариуцлага тооцож, ард түмэнд олон жил төлөвшсөн намууд ингэдэг юм байна гэдгийг харуулах ёстой. Энийг Ерөнхийлөгч орхигдуулсан байна. Шүүхийн шийдвэр биелэгдэхээ байсан. Ялангуяа нэг сайд томилогдоод очдог, олон хүнийг халдаг. Шүүхийн шинэчлэл явсны дараа шүүх шударга ажиллаж байгаа. Дөрөв таван жилийн өмнө шүүгч авлигад автагдаад гэж ярьдаг байсан бол одоо больсон байна.

Одоо Хадгаламж зээлийн хоршооны хохирол гээд энийг таслан зогсоосон, хохирлыг барагдуулдаг юмыг дагалдуулж оруулж ирэх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Зохицуулалтыг гүйцэд хийх ёстой, Монголбанкны ерөнхийлөгч нарт хариуцлага тооцох асуудлыг нэг мөр болгож оруулж ирэх. Монголчууд бид нийтээрээ хүнд сорилтыг туулж гарна. Авлигатай шийдвэртэй тэмцэх ёстой. Шилэн дансны гүйлгээг цаашдаа Улстөрийн намын тухай хуулийг цэгцлэх ёстой.

Гадны хөрөнгө оруулалтыг унагаасан, өр зээлэнд оруулсан, өндөр байсан нүүрсний үнийг буулгасан хүн нь сууж л байна, ингээд яриад байвал байна. Цаад зорилго нь парламент дэг журмыг авч гарах асуудлыг хийх ёстой. Орон нутагт нөхцөл байдал хүндэрч байна. Шүүхийн шинэтгэлийн асуудал бүдэрч байна. Шүүхийн шийдвэрээр ажилд оронгуут буцаагаад халдаг. Хохирсон цалинг нь татварын төлөгчдийн мөнгөөр төлж эхэлж байгаа. Орон нутагт шүүхийн шийдвэр хэрэгжихээ байсан. Тэнд ямар нэг хуулийн цоорхой байна. энэний цаана хуулийн завхрал явж байна.

Чуулганы хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойш 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-15 203.194.114.156

mongold hariutslagiin tuhai huuli shig heregtei yum alga yadaj ard tumnees uuchlal guij bh heregtei

ghghghg 2016-04-15 103.57.94.158

Хүн уншаад ойлгохоор юм бичитхэд яадаг байнаа,согтуу юмуу сэтгэл мэдрэлийн өвчтэй амьтан юм бичвэл иймэрхүү юм тэрлэх байхдаа,арай дэндүү юм

Зочин 2016-04-15 59.153.112.173

гишүүдийн 87.9 хувь нь хариуцлагаас айдаг оффшор нөхдүүд юм байна гэж ойлголоо

Зочин 2016-04-15 150.129.142.200

kkk ОФФШОР дансны асуудал сая ОРОС-т өрнөлөө тэгээд юу болов. Эцсийн эцэст гадны нөхдүүд тухайн улсыг дотроос нь хагалган бутаргах үйл явдлын л нэг хэлбэр л байна шүү дээ. Яах гэж мэдээж МОНГОЛ -д Баярцогтоор оролдвол улс төр нь самуурна тэгээд бид нарын олз болно л гэж тооцоолж байна шүү дээ. Би өмөөрч байгаа юм биш олон улсын мэдээ мэдээлэл үзэцгээ манайхан. Баярцогт ч харин дуугарахгүй нь зөв юм байна гэж ойлголоо. Баярцогт дуугараал бол араас нь асар их бүтэх бүтэхгүй тархи угаасан мэдээлэл орж ирэх юм байнал даа.

Зочин 2016-04-15 150.129.142.200

kkk ОФФШОР дансны асуудал сая ОРОС-т өрнөлөө тэгээд юу болов. Эцсийн эцэст гадны нөхдүүд тухайн улсыг дотроос нь хагалган бутаргах үйл явдлын л нэг хэлбэр л байна шүү дээ. Яах гэж мэдээж МОНГОЛ -д Баярцогтоор оролдвол улс төр нь самуурна тэгээд бид нарын олз болно л гэж тооцоолж байна шүү дээ. Би өмөөрч байгаа юм биш олон улсын мэдээ мэдээлэл үзэцгээ манайхан. Баярцогт ч харин дуугарахгүй нь зөв юм байна гэж ойлголоо. Баярцогт дуугараал бол араас нь асар их бүтэх бүтэхгүй тархи угаасан мэдээлэл орж ирэх юм байнал даа.

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс 2016-04-15 122.201.19.86

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597

NB 2016-04-15 49.0.160.74

АШГҮЙ ДЭЭ..... ЭНЭ ХАРИУЦЛАГЫН ХУУЛИЙГ БАТАЛЖ ТӨРИЙН ХУЛГАЙЧ НАРТАЙ ЗААВАЛ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ..... НАМ ДАМНАСАН БОЛОН ХЭТ УЛС ТӨРЖИЖ АРД ОЛНЫ АМЬДАРЛЫГ СҮЙРҮҮЛСЭН ХУЛГАЙЧ НАРТ ХАРИУЦЛАГА ЗААВАЛ ТООЦ..... ЭНЭ ОЛОН ЖИЛ ПОПУЛИЗМ ХИЙЖ АРД ТҮМНИЙ ЯДУУРАЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ХАТАГТАЙ УЯНГА, НОЁН ГАНБААТАР, ДАВААСҮРЭН ГЭЭД БҮГДЭД ХАРИУЦЛАГА ТООЦНО

Батэрдэнэ 2016-04-15 202.9.42.2

Хууль эргэж үйлчилэхгүй нь гачлантай. Гээд яахав дараагийн хүмүүст хэрэгтэй хууль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж