Сэрэмжлүүлэг: Зүүн аймгийн нутгаар цас орж, шуурна

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Зүүн аймгийн нутгаар цас орж, шуурна

Сэрэмжлүүлэг: Зүүн аймгийн нутгаар цас орж, шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдэл болж, олон иргэд төөрч, зам даваа хаагдаж, эрчим хүчний цамхагууд унасан гамшигт үзэгдэл болов. Тэгвэл өнөөдөр /2021.03.15/ нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл болно гэдгийг анхааруулж байна. Тиймээс иргэд, малчид шаардлагагүй бол суурин газраас гарахгүй байх, мал сүргээ хотныхоо ойролцоо бэлчээхгүй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Тус газраас мэдээлснээр гуравдугаар сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, гуравдугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, гуравдугаар сарын 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, гуравдугаар сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хагаст,  гуравдугаар сарын 19-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж