"Орчин үеийн социалист Хятад улсыг цогцоор байгуулах явц эхэллээ" | News.MN

"Орчин үеийн социалист Хятад улсыг цогцоор байгуулах явц эхэллээ"

"Орчин үеийн социалист Хятад улсыг цогцоор байгуулах явц эхэллээ"

"Орчин үеийн социалист Хятад улсыг цогцоор байгуулах явц эхэллээ"

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Цай Вэньруй өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн Хятадын “Хоёр чуулган”-ы үр дүнгийн талаар ярилцлага өглөө.


-БНХАУ-ын “Хоёр чуулган” жил бүр дэлхий нийтийн анхаарлыг татдаг. Энэ жилийн “Хоёр чуулган” саяхан өнгөрсөн долоо хоногт өндөрлөлөө. Та энэ жилийн “хоёр чуулган”-ы талаар товчхон танилцуулахгүй юу?

-13 дахь удаагийн сонгуулийн БХАТИХ-ын дөрөвдүгээр чуулганы хуралдаан болон 13 дахь удаагийн сонгуулийн Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дөрөвдүгээр чуулган энэ оны гуравдугаар сарын 4-11-ний өдрүүдэд Бээжин хотноо амжилттай болж өндөрлөлөө. “Хоёр чуулган” бол Хятадын бүх иргэдэд хамааралтай, улс орны бүтээн байгуулалт, хөгжлийн бүхий л талын асуудлыг хэлэлцдэг, Хятадын улс төр дэх нэгэн томоохон үйл явдал юм. Мөн “Хоёр чуулган” бол дэлхий нийтээр Хятад улсыг ажиглах чухал цонх юм. 2021 онд ХКН-ын 100 жилийн ой тохиож байна. Мөн энэ оноос Хятадын 14 дэх таван жилийн төлөвлөгөө эхэлж байгаа. Тэр ч утгаараа энэ жилийн “Хоёр чуулган” олон улсын анхаарлыг илүү ихээр татлаа.

Энэ оны “Хоёр чуулган”-аар, Хятад улсын дарга Ши Жиньпин зэрэг нам, төр засгийн удирдагчид “Хоёр чуулган”-ы нээлт, хаалтын хуралдаан болон зарим төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцсон. БХАТИХ-ын төлөөлөгчид, Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүд бүгд Бээжин хотод цугларч, улс орныхоо тухай санал бодлоо хэлэлцүүллээ.

Жил бүрийн “Хоёр чуулган”-ы онцлох уламжлалын дагуу, Ерөнхий сайд Ли Көчиан БХАТИХ-ын төлөөлөгчдөд Засгийн газрын ажлын тайланг танилцуулж, Хятадын Засгийн газрын 2020 оны ажлын амжилтыг дүгнэж, мөн энэ жилийн бодлогын чухал чиглэлийг гаргасан. Энэ жилийн БХАТИХ-аар мөн Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн тогтолцоог сайжруулах чухал шийдвэрийг өндөр саналаар баталлаа.

-2020 оноор Хятадын 13 дахь таван жилийн төлөвлөгөө дуусч байна. Манай уншигчид таны “Ядуурлыг ялж, сайхан амьдралыг хамтдаа бүтээе” хэмээх нийтлэлийг уншсан. Хятадын Засгийн газрын ажлын тайланд өнгөрсөн таван жилийн Хятад улсын хөгжлийг хэрхэн дүгнэсэн бэ?

-Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятадын 13 дахь таван жилийн төлөвлөгөөний гол зорилтууд амжилттай хэрэгжиж, Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжил шинэ түүхэн амжилтад хүрлээ. Хятадын эдийн засгийн эргэлт ерөнхийдөө тогтвортой байж, эдийн засгийн бүтэц сайжирч, ДНБ 70 их наяд юань хүрэхгүй байснаа 100 их наяд гаруй юань болж өссөн. Хятадын ядуурлаас ангижруулах ажил дэлхийн анхаарлыг татсан амжилтад хүрч, 100 сая орчим хөдөө орон нутгийн хүн ам ядуурлаас ангижирч, бүс нутгийн нийт ядуурлын асуудлыг шийдвэрлэж, үнэмлэхүй ядуурлыг арилгах хүнд хэцүү үүргийг биелүүлж чадлаа. Хятадын шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх ажилд томоохон амжилт гарч, нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэл тасралтгүй урагшилж, хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, нийгмийн үйл хэрэг зэрэг салбаруудын шинэтгэл үр дүнтэй ахиж, шинэ хэлбэрийн хотжилт, хөдөөгийн сэргэлт, хот хөдөөгийн хөгжлийн уялдаа тасралтгүй сайжирч байна. Хятад улс шинжлэх ухаан, инновацийн хөгжил, инновацлаг улс орныг байгуулах ажлыг урагшлуулснаар сансарт нисэх, сар, далайн гүнийг судлах, супер компьютер зэрэг салбарт шинжлэх ухаан, технологийн хэд хэдэн том амжилтууд гаргаад байна.

Хятад улс бохирдлоос сэргийлэх ажлыг урагшилснаар эрдэс баялаг, эрчим хүчний ашиглалтын үр ашгийг мэдэгдэхүйц дээшлүүлж, экологийн орчин мэдэгдэхүйц сайжирсан.

Хятадын ард түмний амьдралын түвшин мэдэгдэхүйц дээшилж, хот суурин газарт 60 сая гаруй ажлын байр нэмэгдэж, дэлхий дээрх хамгийн том цар хүрээг хамарсан нийгмийн хамгааллын тогтолцоог байгуулж чадлаа. Эрх тэгш, чанартай боловсрол сайжирч, эрүүл мэндийн үйлчилгээ хурдацтай хөгжиж, соёлын салбар цэцэглэн хөгжлөө. Ялангуяа, өнгөрсөн оноос хойш, Хятад улс COVID-19 цар тахал болон дэлхийн эдийн засгийн уналт зэрэг олон хүнд цохилттой тулгарсан ч цар тахалтай тэмцэхийн зэрэгцээ эдийн засгийг амжилттай сэргээж 2.3%-ийн өсөлтийг үзүүллээ. Ингэснээр өнгөрсөн онд Хятад улс дэлхийд эдийн засгийн эерэг өсөлттэй цорын ганц улс болсон. Мөн Хятадын дундаж чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох ажилд шийдвэрлэх амжилт гарлаа. Энэ бол Хятадын ард түмэнд бахархалтай, мөн дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал юм.

-Энэ жилийн Хятадын “Хоёр чуулган”-аар 14 дэх таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэж баталлаа. Монгол Улс мөн “Алсын хараа-2050” хөгжлийн төлөвлөгөөгөө батлаад байгаа. Та Хятадын 14 дэх таван жилийн төлөвлөгөөний талаар танилцуулахгүй юу? Хятад улс энэ оны эдийн засгийн өсөлтөө хэрхэн харж байгаа вэ?

-14 дэх таван жилийн төлөвлөгөөний үе бол Хятад улс орчин үеийн социалист улсыг цогцоор байгуулах явцын эхний таван жил юм. 14 дэх таван жилийн төлөвлөгөөнд Хятадын ирэх таван жилийн хөгжлийн зураглалыг тодорхойлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол зорилго, томоохон зорилтуудыг дэвшүүлсэн. Би та бүхэнд хэдэн гол зүйлсээс нь танилцуулъя.

Нэгд, Хөгжлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлж, эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг хадгална. Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг баримталж, хөгжлийн чанар, үр ашигт анхаарлаа хандуулж, өсөлтийн боломжийг бүрэн ашиглана.

Хоёрт, Хятадын шинэтгэл, нээлттэй хаалганы бодлогыг улам гүнзгийрүүлж, хөгжлийн хөдөлгүүр, эрч хүчийг нэмэгдүүлнэ. Төрийн өмчит эдийн засгийн зохион байгуулалтыг сайжруулж, бүтцийг өөрчлөх явцыг хурдасгаж, өндөр стандартад нийцсэн зах зээлийн тогтолцоог байгуулж, хөгжлийн шинэ хэлбэрийг бий болгож, дотоодын болон гадаадын зах зээлийн хос эргэлтийг нэмэгдүүлнэ.

Гуравт, Инновацид суурилсан хөгжлийг тууштай баримталж, орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоог эрчимтэй хөгжүүлнэ. Үндэсний инновацийн тогтолцоог боловсронгуй болгож, боловсон хүчний инновацийн чадварыг дээшлүүлж, шинжлэх ухаан, технологийн инновацийн механизмыг боловсронгуй болгоно. Мөн шинээр хөгжиж буй стратегийн ач холбогдолтой салбаруудыг хөгжүүлж, цахим хөгжлийг хурдасгана.

Дөрөвт, Бүс нутгийн эдийн засгийн зохион байгуулалтыг сайжруулж, бүс нутгийн хөгжлийн уялдааг нэмэгдүүлнэ. Хөдөө орон нутгийн сэргэлтийг бүх талаар дэмжиж, шинэ хэлбэрийн хотжилтын стратегийг боловсронгуй болгож, хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийг түлхүү хөгжүүлж, хөдөө тосгоны бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр хот хөдөөгийн хөгжлийн интеграцын тогтолцоог бий болгоно.

Тавд, Иргэдийн амьжиргааг тасралтгүй дээшлүүлж, нийтээр баяжих зорилго руу тэмүүлнэ. Ядуурлаас ангижруулах ажлын үр дүнг бататгаж, бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, олон түвшний нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгож, бүх иргэдэд хөгжлийн үр дүнг илүү тэгш хүртээхийн төлөө ажиллана.

Зургаад, Ногоон хөгжлийг ахиулж, хүн байгалийн эв найртай зэрэгцэн орших чадварыг дээшлүүлнэ. Хүрээлэн буй орчны чанарыг сайжруулж, ногоон хөгжлийн шилжилтийг хурдасгаж, эдийн засгийн өндөр чанартай хөгжил болон экологийн орчныг өндөр түвшинд хамгаалах ажлыг хамтад нь урагшлуулна.

Энэ оны Хятадын эдийн засгийн хүлээгдэж буй өсөлтийн талаар Засгийн газрын ажлын тайланд 2021 онд Хятадын эдийн засгийн өсөлт 6%-иас дээш байна гэж тусгасан. Үүнээс гадна, энэхүү тайланд хот суурин газарт 11 сая гаруй ажлын байрыг шинээр бий болгох, хот суурины ажилгүйдлийн түвшинг 5.5% орчимд барих, үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээг 650 тэрбум килограммаас дээш түвшинд гаргах зэрэг тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн.

-Энэ жилийн “Хоёр чуулган” Хятадын гадаад харилцааны бодлогын талаар хөндсөн. 2020 оны Хятадын гадаад харилцааг та хэрхэн дүгнэж байна вэ? Хятадын гадаад харилцааны төлөвлөгөөний талаар танилцуулна уу? 

-2020 онд Хятад улс дэлхийн бусад улс орны хамт эгэл бус үйл явдлыг тууллаа. Хятадын гадаад харилцаа нь улс орныхоо төлөө үүргээ гүйцэтгэх, ард түмний төлөө хүндийг үүрэх, дэлхий нийтэд хариуцлагатай байх зарчмын дагуу, тулгарч байгаагүй сорилтыг бүхий л хүчээ гарган даван туулж, арвин үр дүнд хүрсэн.

Хятад улс бусад улс оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр байна. Ши Жиньпин дарга “үүлэн гадаад харилцаа”-гаар дамжуулан олон улсын төрийн тэргүүн нартай харилцаа, хамтын ажиллагааны их төлөвлөгөөг хэлэлцэж байна. Хятад улс олон улсын нийгэмтэй харилцан туслалцаж, дэлхий нийтийн цар тахалтай тэмцэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулсан. Хятад улс дэлхий нийтийн засаглалын хэрэгцээ шаардлагыг баримталж, нэг талт үзлийн эсрэг, бодит үйлдлээр олон талт үзлийг хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ, Хятад улс үндэсний эрх ашгаа тууштай хамгаалж, Хятадын дотоод хэрэгт чиглэсэн ёс бус хөндлөнгийн оролцоог эрс эсэргүүцлээ.

2021 онд Хятад улсын гадаад харилцаа дараах чиглэлд төвлөрнө. Үүнд:

  1. Бусад улс оронтой найрсаг харилцааг хөгжүүлж, Хятад болон дэлхий нийтийн харилцан ойлголцлыг тасралтгүй нэмэгдүүлэх
  2. Цар тахлын дараах үед анхаарал хандуулж, олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, хүн төрөлхтний эрүүл мэндийн цогц нэгдлийг бүтээх
  3. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад түлхэц өгч, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн сорилтыг хамтран даван гарах
  4. Түүхэн чиг хандлагыг даган шинэ хэлбэрийн олон улсын харилцааг цогцлооход түлхэц өгч, бусад улс оронтой хамтран хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг бүтээх

-Монголд бүх нийтийн вакцинжуулалт хэдийнэ эхлээд байна. Дэлхий дахинд коронавирусын вакцин их хэмжээний хомсдолтой хэвээр байна. Цөөнгүй улс орон вакцины дутагдалтай байгаа. Хятад улс вакцины шударга хуваарилалтыг дэмжихэд үзүүлсэн нааштай нөлөөний талаар танилцуулна уу?  

-Хятад улс Ши Жиньпин даргын вакциныг дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болгох тухай мэдэгдлийг тууштай хэрэгжүүлж, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжтэй, үнийн боломжит байдлыг нэмэгдүүлэх тал дээр хичээн ажиллаж вакцины шударга хуваарилалтын төлөө хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Хятад улсын вакцины аюулгүй байдал, үр дүн олон улс оронд хүлээн зөвшөөрөгдөөд байна.

Хятад улс ДЭМБ-ын “Covax” хөтөлбөрт нэгдсэн бөгөөд тус хөтөлбөрт эхний ээлжинд хөгжиж буй орнуудын яаралтай хэрэгцээнд зориулж 10 сая хүн тун вакцин нийлүүлэхээ мэдэгдсэн. Хятад улс вакцин яаралтай хэрэгцээтэй байгаа 69 хөгжиж буй оронд вакцин хандивласан эсвэл хандивлаж байна.

Түүнчлэн, 43 оронд вакцин экспортолсон. Бид НҮБ-ын уриалгад нэгдэж улс орнуудын энхийг сахиулагчдад вакцин хандивлах шийдвэр гаргасан. Мөн олимпод оролцохоор бэлдэж буй тамирчдад вакцин нийлүүлэх тал дээр Олон улсын олимпын хороотой хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Хятад улс Монголын талд коронавирусын 300 мянган хүн тун вакциныг хандивласан билээ. Саяхан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хятадын вакциныг хийлгэлээ. Хятадын вакцин Монгол улсын цар тахалтай тэмцэх үйлсэд хувь нэмэр болж, дэлхий нийтийн цар тахлын эсрэг тэмцэлд илүү их итгэл, найдварыг бий болгоно гэдэгт бид итгэлтэй байна.

-Энэ жилийн “Хоёр чуулган”-аар Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох тухай чухал шийдвэрийг өндөр саналаар баталсныг та дурдлаа. Энэ талаар та танилцуулна уу?

-Хятадын Төв Засгийн газар “Нэг улс хоёр систем”, “Хонконгчууд Хонконгийг засаглах”, өндөр түвшинд өөртөө засаглах чиглэлийг ямагт бүрэн бөгөөд оновчтой хэрэгжүүлдэг. Мөн Үндсэн хууль, Хонконгийн  Тулгуур хуулиар тогтоосон Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн хэв журмыг хамгаалж, тус бүсийн ардчилсан хөгжлийг дэмждэг. Гэвч сүүлийн жилүүдэд, тэр дундаа 2019 онд Хонконгт “Гэмт хэрэгтэн шилжүүлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шалтагласан эсэргүүцлийн үймээн” дэгдсэнээс хойш Хятадыг эсэргүүцэх, Хонконгийг үймүүлэх санаархал бүхий хүчнийхэн “Хонконгийг салан тусгаарлуулах” хөдөлгөөнийг эрээ цээргүй өдөөсөн. Тэд Хонконгийн сонгууль, Хууль тогтоох зөвлөл, тус бүсийн парламентын хэлэлцүүлгийн зэрэг талбар эсвэл төрийн албан хаагчийн статусыг ашиглан Хятадыг эсэргүүцэх, Хонконгийг үймүүлэх үйл ажиллагааг явуулсан. Зарим гаднын улс орон, хилийн цаадах хүчнийхэн Хонконгийн хэрэгт эрээ цээргүй хөндлөнгөөс оролцож, Хонконгийн үймээн болон Хятадыг эсэргүүцэх үйл ажиллагааг дэмжиж байна. Энэ бол Хонконгийн Тулгуур хуулиар тогтоосон хэв журам төдийгүй Хятадын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашигт ноцтой хохирол, аюул учруулж байна. Энэ нь Хонконгийн өнөөгийн мөрдөж буй сонгуулийн тогтолцооны механизмд илт цоорохой, дутагдал оршиж байгааг илтгэж, уг дутагдал Хятадыг эсэргүүцэх, Хонконгийг үймээх боломжийг олгож буйг харуулсан юм.

Хонконгийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгож, “эх оронч хүн Хонконгийг засаглах” байдлыг хэрэгжүүлэх нь “Нэг улс хоёр систем”-ийг бэхжүүлэх, Хонконгийн урт хугацааны цэгцтэй, амар тайван байдлыг хадгалахад түлхэц өгөх төдийгүй, Үндсэн хуулиар БХАТИХ-д олгогдсон эрх үүргийн дагуух хуульд бүрэн нийцсэн, зүй ёсны явдал юм.

Дэлхий дахинд аль ч улс оронд эх орныхоо төлөө үнэнч зүтгэх нь төрийн албан хаагчийн болон төрийн албанд орох гэж буй хэн бүхний заавал мөрдөх улс төрийн ёс зүй юм. Хонконгт ч мөн адил. “Нэг улс хоёр систем”-ийн хэрэгжилтийг хангаж, “эх оронч хүн Хонконгийг засаглах”-ыг ямагт баримтлах хэрэгтэй. “Эх оронч хүн Хонконгийг засаглах”-ыг биелүүлж байж Төв Засгийн газрын Хонконгт дахь бүрэн засаглал үр дүнтэй хэрэгжиж, Үндсэн хууль болон Тулгуур хуулиар тогтоосон хэв журам үр дүнтэй хамгаалагдан, бүх түвшний асуудал шийдвэрлэгдэж, Хонконгийн урт хугацааны цэцтэй, амар тайван байдал биелэлээ олно. Хонконг бол Хятадын Засаг захиргааны онцгой бүс, тус бүс нутгийн сонгуулийн тогтолцоо бол Хятадын орон нутгийн сонгуулийн тогтолцоо. Үүнийг хэрхэн тогтоох, хэрхэн хөгжүүлэх, хэрхэн боловсронгуй болгох нь цэвэр Хятадын дотоодын асуудал гэдгийг онцолмоор байна. “Нэг  улс хоёр систем”, “Хонконгчууд Хонконгийг засаглах”, өндөр түвшний өөртөө засаглалыг үргэлжлүүлэн баримтлах шийдэмгий зорилго бидэнд байна. Хонконгийн ирээдүйг улам бүр гэрэлтэй болгох итгэл ч бас бидэнд байна.

-Цар тахал Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Талууд “Ногоон гарц” байгуулсныг бид мэдэж байгаа. Хоёр улс цар тахлын нөлөөллийг даван туулж , ажил хэрэгч хамтын ажиллагааг хангаж байгаа талаарх нөхцөл байдлаас та танилцуулна уу?

-Цар тахлын үед Хятад, Монгол хоёр улс харилцан тусалж, харилцан дэмжиж, холбогдох байгууллагууд халдвар тархалттай тэмцэхээр нягт хамтран ажилласны ачаар бид хоёр улсын ард түмний эрүүл мэндийн аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалж чадаж байгаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг сайн авч хэрэгжүүлэх үндсэн дээр, талууд “Нэг бүс нэг зам” санаачилгыг Монголын хөгжлийн стратегитай уялдуулах ажлыг хурдасгаж, ажил, үйлдвэрлэлийн сэргэлтэд түлхэц өгч, цар тахлын сөрөг нөлөөллийг давах, учирсан цаг хугацааны хохирлоо нөхөхөөр хичээн ажиллаж байна. Бид “Ногоон гарцыг” амжилттай байгуулж, талуудын холбогдох хүмүүс, ачаа бараа, тоног төхөөрөмжийн зорчилт, тээвэрлэлтэд чухал дэмжлэг үзүүлж, хоёр улсын хамтарсан төслүүдийг хэрэгжилтээр ханган одоог хүртэл амжилттай хэрэгжиж байна.

Бид Монголын талын чухалчилдаг Хятадад нүүрс экспортлох, хилээр нэвтрэх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудалд өндөр ач холбогдол өгч, олон хэлбэрийн арга хэмжээ авч, Монголын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа тогтворжуулахыг дэмжиж байгаа.

Бид талуудын бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэхээр нэгдмэл ойлголтод хүрч, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чанар, цар хүрээг нэмэгдүүлж, томоохон хамтарсан төслүүдийн үйл явцыг хурдасган, ард түмэнд хүргэх үр ашгийг өсгөхөөр хичээн ажиллаж байна. Өнгөрсөн жилийн байдлаар Хятад улс Монголын хамгийн том худалдааны түнш хэвээр байна. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөн ирээдүйтэй. Бид “Элэгсэг дотно,  үнэнч шударга,  үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалаа тууштай баримталж Монголын эдийн засгийн хөгжлийг цаашид ч дэмжих болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

* 2021-03-15 49.0.142.219

энэ жижиг чуулган ямар хамаа байнаа. чуулган буулгана гэхээр энэ чуулгануудыг ч гээд захиалгаа өгөөд байгаа юмуу. хятадын дотоод хямрал бий л дээ. манайхыг чадаж хульхидах юм бол…

Avatar

Зочин 2021-03-15 49.0.142.219

анхаарал татаад байхдаа ч яахав дээ. ану ч хурал доторх үйл явдалыг мэдэж чадахгүй

Avatar

zochin 2021-03-15 122.201.21.230

Olon 1osay huniig 13r 5jild yaduurlaas gargaj ,buh niiteer dundaj , chineeleg dundaj davhargiig bui bolgph zorilt tavij bui n saishaaltai b.na.bid busdaas suraltsaj tsuuhun mongolchuudaa erchimtei hugjuuleh heregtei b.na

Avatar

Зочин 2021-03-15 202.126.90.153

Цөөхөн хэдэн дарга нарынхаа хүслээр илүү дутуу ИЗМ байгуулах гэж яваад амаараа шороо үмхэх би дэ . Түрүүчийх нь тэгсэн шүү !

Avatar

798 2021-03-15 124.158.86.233

Монголоос аль болох түүхий нүүрс авна л гэж хятад хүний өмхий санаагаа цухалзуулж байна даа. Монголыг үйлдвэрлэгч биш нэг түүхий эд бэлтгэн нийлүүлэгч ядуу улс хэвээр нь байлгах л бодолтой. Манайх удахгүй ноолуур, нүүрс, зэсээ өөрсдөө боловсруулаад гаргана, hужаа өвгөн чи бүү мөрөөд!

Avatar

Amar 2021-03-15 133.106.87.211

Teneg ork

Avatar

zochin 2021-03-15 103.212.116.207

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөн ирээдүйтэй. Бид “Элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалаа тууштай баримталж Монголын эдийн засгийн хөгжлийг цаашид ч дэмжих болно. ene ug ni taalagdaj bna shuu unench shudraga l ajillah heregtei shudarga bus baidag ni hundrel uusgedeg mash hetsuu hulih gej yaridag daa tegeed sain humuusee 6odorhoi hugatsaagaar oruulaad gargah heregtei ternees neree bichij chadahgu hun bna shuu dee.

Avatar

Зочин 2021-03-15 66.181.161.72

энэ доор хэдэн балай шахуу юмнууд байнаа хятад хүссэн хүсээгүй дэлхийн хамгийн их нөлөөтөй улс болсон малуудаа бид өөрсдийгөө хажууд нь яаж эмх цэгцтэй авч явахаа л бодхоос тэр улсын дотоод асуудал бидэнд түй ч хамаагүй

Avatar

Зочин 2021-03-15 202.179.21.215

Bid 2r hool ni bolson gedegee chi medej bn uu??
1–r hool ovor mongol

Avatar

Хаха 2021-03-15 202.21.109.116

НӨЛӨӨЛӨЛ НЬ БУУРСАН ОДОО ЭДИЙН ЗАСАГ ЧИНЬ ХАМТДАА БУУРНААА

Avatar

Хол байна даа 2021-03-15 66.181.191.240

ХЯТАД ОРОС 2 НИЙЛЭЭД ХҮЧИРХЭГЖИЖ БАЙНА. ГЭХДЭЭ Л АНУ ЯПОН г ТЕХНОЛОГИОР ГҮЙЦТЭЛ ДАРУЙ 30 ЖИЛ..

Avatar

Зочин 2021-03-15 202.21.109.116

ОРОС НЬ ХААНА БАЙНА ХЯТАД ХААНА БАЙНААА

Avatar

Монгол 2021-03-15 202.131.236.170

Энэ нөхөр цаанаа л нэг зэвүүн, МОНГОЛ хүнтэй нэг л дээрэнгүй харьцаад, МОНГОЛ ОРОНООС хөөж явуул. Гадаад Харилцааны Яам юу хийж долигноод байдаг юм бэ? Хуучин МОНГОЛ бичгийг ӨМӨЗО-д хязгаарлаад байхад ГХЯ юу ч дуугарсангүй.

Avatar

ҮНЭН 2021-03-15 103.26.194.206

БҮЛТ БҮЛТ ЯВЖ БАЙТАЛ ХЯТАД СӨНӨХ ВИЙ ДЭЭ. ОРОС АХ НАР ЭВГҮЙТЭЭД БАЙНА ШҮҮ

Avatar

Putin 2021-03-15 202.21.109.116

БҮЛТ БҮЛТ ҮСЭРГЭЖ ЯВЖ БАЙГААД БАЛАРВАА

Avatar

Зочин 2021-03-15 66.181.183.169

хятадын коммунистууд оросын коммунист шиг дампуурах тавилантай

Avatar

Хаха 2021-03-15 202.21.109.116

ОРОСУУДЫН ХААДЫНХ, КОММУНИСТУУДЫНХ,.АЛДААГ ОДОО ХҮРТЭЛ ХЯТАДЫН КОММУНИСТ ҮЗЭЛТНҮҮД ОРОСЫН КОММУНИСТУУДЫНХ АЛДААГ ДАГААД СҮҮРНЭ

Avatar

Зочин 2021-03-15 202.21.109.116

ОРОСЫН КОММУНИСТУУД ШИГ МӨХНӨӨ

Avatar

Зочин 2021-03-15 192.82.66.172

ovormongolchuudiin talaar asuugaach, mongol bichig-hel -soyoliin talaar asuugaach. Asuult nereer Hyatadiig magtsan zuilsuud yriulj ?

Avatar

Зочин 2021-03-15 202.21.109.116

ЕР НЬ СЭТГҮҮЛ Ч ЮМ БОЛ

Avatar

Ингэж мэдэн будилах гэж 2021-03-15 122.201.24.96

Орчин үетийн социалист гэнэ шүү. Жинхэнэ капиталист нийгэм байгуулж байж. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөнөөр л Хятад өндийсөн шүү дээ. Хувь хүний амьдралын хүрээнд ч гэсэн социализм коммунизмаас тэс өөр өөр бодплого барьдаг болсон. Ж нь, биеэ үнэлэлтийн асуудлыг хувиын хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Эд өөрсдийн нийгмийг социалист биш гэдгийг мэдэж байж ингэж ярьдаг. Ингэж ярьдаг учир нь олон түмнийг тэгш сайхан социализм, коммунизмдаа байгаа гэж хуурах зорилготой.

Avatar

Хаха 2021-03-15 202.21.109.116

ХЯТАД ОДОО БАЧУУДААРАА ТОЛГОЙ ЦОХИЖ ЯВАА БИЗ ДЭЭ ҮЛГЭР ЯРИАД ХЭРЭГГҮЙ

Avatar

ХУД-ын Алдаржавхлан даргатай гүэ мөн адил юмаа 2021-03-15 103.9.90.130

ХУД-ын Алдаржавхлан даргатай гүэ мөн адил юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж