Дотоодод Сovid-19-ийн халдвар гарснаас хойш Монгол Улсад нийт 3961 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбаатар хотод халдварын эрсдэлгүй нэг ч дүүрэг, хороо үлдээгүй гэдгийг ЭМЯ–наас зарласан. Улаанбаатарын дүүрэг, хороод дундаас зургаан дүүргийн 81 хороо халдварын эрсдэл өндөртэйд тооцогдоод байна.
Халдварын тархалтыг таслах хоёр үндсэн арга бий. Үүний нэг нь хөл хорио тогтоох бол хоёр дахь арга нь вакцинд хамруулах.
Одоогоор улсын хэмжээнд 112294 хүнийг Covid-19-ийн эсрэг вакцинд хамруулаад байгаа юм. Цаашид вакцинжуулалтыг эрчимжүүлж өдөрт 15-20 мянган иргэнийг вакцинжуулах зорилт тавиад байгаа. Уг төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байгаа юм. Вакцин хийлгээгүй үед халдвараас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах арга нь олон хүнтэй газраар явалгүй, гараа ариутгаж, маск зүүж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх юм.
ХӨЛ ХОРИО ТОГТООХ 2021-03-15 64.119.23.247
Ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлаж ажиглах юм байна. Халдварын тохиолдол маш их нэмэгдэж байхад хөл хорио тогтоохгүй бол ЭМБ- хүнд байдалд орох нь байна. Гэрээр байгаа хүмүүс яг гэртээ хөл хориог барьж чадах болов уу ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох хэрэгтэй
Зочин 2021-03-15 64.119.16.129
Эмнэлэгүүд ачааллаа дийлэхээ байж вирус илэрсэн хүмүүсээ авч чадахгүй бна ор дууссан хүлээ гэх юм. Энж бүр аюул боллоо.