Зургаан дүүргийн 81 хороонд халдвар өндөр эрсдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Зургаан дүүргийн 81 хороонд халдвар өндөр эрсдэлтэй байна

Зургаан дүүргийн 81 хороонд халдвар өндөр эрсдэлтэй байна

Дотоодод Сovid-19-ийн халдвар гарснаас хойш Монгол Улсад нийт 3961 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбаатар хотод халдварын эрсдэлгүй нэг ч дүүрэг, хороо үлдээгүй гэдгийг ЭМЯнаас зарласан. Улаанбаатарын дүүрэг, хороод дундаас зургаан дүүргийн 81 хороо халдварын эрсдэл өндөртэйд тооцогдоод байна.

Халдварын тархалтыг таслах хоёр үндсэн арга бий. Үүний нэг нь хөл хорио тогтоох бол хоёр дахь арга нь вакцинд хамруулах.

Одоогоор улсын хэмжээнд 112294 хүнийг Covid-19-ийн эсрэг вакцинд хамруулаад байгаа юм. Цаашид вакцинжуулалтыг эрчимжүүлж өдөрт 15-20 мянган иргэнийг вакцинжуулах зорилт тавиад байгаа. Уг төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байгаа юм. Вакцин хийлгээгүй үед халдвараас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах арга нь олон хүнтэй газраар явалгүй, гараа ариутгаж, маск зүүж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж