Өнөөдрөөс “шөнийн хөл хорио” хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс “шөнийн хөл хорио” хэрэгжинэ

Өнөөдрөөс “шөнийн хөл хорио” хэрэгжинэ

Сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн халдварын тоо өдөрт 100, 100-аар бүртгэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос дараах шийдвэрийг гаргаад байна. Шийдвэрийн дагуу олон нийтийн хөл хорио тогтоолгүйгээр халдварын улбар шар буюу гуравдугаар түвшинд өнөөдрөөс /2021.3.15/ эхлэн 14 хоногийн хугацаанд шилжихээр болсон юм.

УОК-ын шийдвэрээр хэд хэдэн үйл ажиллагааг хязгаарлаж буй юм. Үүнд, жагсаал цуглаан, аялал зугаалга, хурим найр, дайллага, баар, диско, караоке, шашин, сүм мөргөлийн газрууд, алжаал тайлах төв багтаж байгаа юм. Харин 10-аас олон хүнтэй сургалтын төв, соёл урлагийн байгууллагуудад тооны хязгаар тогтоожээ.

Мөн хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг хязгааралж, зөвхөн хүнс, шатахуун тээврийн машин болон буяны ажлаар явж буй машиныг нэвтрүүлэх юм.

Түүнчлэн УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу хүнсний дэлгүүр болон үйлчилгээний байгууллагууд 22.00 цаг хүртэл ажиллана. Ингэснээр товчхондоо шөнийн цагаар “хөл хорио” тогтоогоод байгаа бөгөөд оройн 23.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл автозамын болон иргэдийн хөдөлгөөнд холбогдох байгууллагууд хяналт тавьж, орон сууц, гэр хорооллын бүсэд цагдаа нар хамгаалалтад гарах юм.

БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧДЫН 30 ХҮРТЭЛХ ХУВИЙГ АЖИЛЛУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТ ГАРГАЛАА

Нийслэлийн онцгой комиссын зүгээс гуравдугаар сарын 15-ны 06.00 цагаас мөн сарын 28-ны 06.00 цаг хүртэл улбар шар түвшний журам үргэлжлэх хугацаанд дараах журмыг гаргаад байна.

  • Худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07.00-22.00 цаг хүртэл хугацаагаар тогтоож, зах, худалдааны төвүүдийн халдвар хамгааллыг сайжруулах, ажиллах өдөр, цагийн хуваарьт зохицуулалт хийж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
  • Халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллыг мөрдүүлж ажиллах ёстой.
  • Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд (эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) бүрэн хязгаарлаж, хэрэгжилтийг хангана.
  • Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх юм.
  • Хөдөө орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай (эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил) иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай бусад) тээвэрлэгчдийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн гаргах, халдварын тархалт бүртгэгдсэн газраас ПСР шинжилгээний хариутай, бусад бүс нутгаас асуумжаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж оруулах, маршрутын бус замын хөдөлгөөнийг бүрэн хяналтад авах чиглэл өглөө.
  • Байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүйгээр ажилтан, албан хаагчдыг 30 хүртэл хувиар ажиллуулж, бусад албан хаагчдыг ажил үүргээ зайнаас гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэн, 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээр ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллага хуулийн этгээдийн удирдлагуудад зөвлөж байна" хэмээн ярилаа.
  • Улаанбаатар хотод орон нутгаас ирээд байгаа иргэд  ПСР шинжилгээ өгч, байнгын хаягтаа буцахад хязгаар тавихгүй аж. Мөн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын харьяат иргэд бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу байнгын оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлал тогтоохгүй аж.
  • Түүнчлэн энэ долоо хоногоос 50-64 насны иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинд хамруулах аж. Цаашид вакцинжуулалтыг эрчимжүүлж өдөрт 15-20 мянган иргэнд вакцин хийхээр төлөвлөжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж