Долоо хоногийн өрнийн зурхай/2021.III.15-2021.III.21/ | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай/2021.III.15-2021.III.21/

Долоо хоногийн өрнийн зурхай/2021.III.15-2021.III.21/

Долоо хоногийн өрнийн зурхай/2021.III.15-2021.III.21/

Хонь

Энэ долоо хоногт таны үерхэл, хайр дурлал гайхалтай сайн байж, хайртдаа гэрлэх санал тавихад тохиромжтой цаг үе тохиож байна. Санхүүгийн хувьд татвар болон бусад асуудлаас үүдэн тооцоогүй зарлагууд гарах төлөвтэй байна. Энэ долоо хоногт ажил дээр тань гэнэтийн шилжилт, эсвэл шинээр үүрэг хариуцлага танд ноогдно. Эрүүл мэнд хэвийн байх тул тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөе.

 

Үхэр

Долоо хоногийн эхэн үед таны сэтгэл догдолж, ирээдүйдээ тэмүүлэх мэдрэмжээр дүүрэн байх болно. Таны хүлээж байсан ажлын санал эсвэл том компанитай хамтарч ажиллах боломж тохионо. Ажил дээрээ хамт олонтойгоо санал зөрөлдөж, таагүй харилцаа үүсч болзошгүй. Санхүүгийн хувьд их хэмжээний зарлага гаргах мөн хөрөнгө оруулалт хийхдээ няхуур байхгүй бол од эрхсийн байрлалаас үүдэн том гарз гарч болзошгүй. Хайр дурлалын асуудалдаа энэ долоо хоногт хүлээцтэй байхыг зөвлөж байна.

 

Ихэр

Ихрийн ордныхны хувьд од эрхсийн нөлөөгөөр ажил дээрээ амжилт гаргаж, санхүүгийн байдал тань дээшилж магадгүй. Хайр дурлалын хувьд ганц бие ихрийн ордныхон хостой болох төлөвтэй байна. Гэрлэсэн ихрийн ордныхон хостойгоо сайхан харилцаатай байж ирээдүйгээ төлөвлөнө. Ажил дээрээ энэ долоо хоногт олон чухал шийдвэр гаргах шаардлагатай. Нягтлан бодох, санхүүгийн салбарт ажилладаг ихрүүд олон саад бэрхшээлтэй тулгарна. Мөн гэдэс өвдөх, хоолны хордлого болох магадлалтай тул түргэн хоол идэхгүй байхыг хичээгээрэй.

 

Мэлхий

Энэ долоо хоногт багаар ажиллах шаардлагатай. Ганцаар зүтгээд ажилдаа амжилт гаргахгүй тул ажлын хамт олонтойгоо ойр байхыг зөвлөж байна. Өмнө хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнгээ энэ долоо хоногт хүртэнэ. Санхүүгийн хувьд энэ долоо хоногт тогтвортой байж, ашиг орлого нэмэгднэ. Мэлхийн ордныхон хостойгоо сайхан харилцаатай байх болно. Долоо хоногийн дунд үеэс сэтгэл санаа тасралтгүй ажилласны улмаас тогтворгүй болох тул сэтгэл хөдлөлдөө хэт бүү автаарай. Мөн эрүүл мэнддээ анхаарч зарим ажлаа хойшлуулан амарч авахыг зөвлөе.

 

Арслан

Үйлдвэрлэгч, худалдагч арслангууд энэ долоо хоногт ашигтай ажиллана. Долоо хоногийн эхэн үеэс танд олон төрлийн шийдэх асуудлууд, саад бэрхшээл тулгарах ч үүний үр дүнд танд олон боломж нээгднэ. Мөн цаашдын ажлын кареер, санхүүгийн байдлаа энэ долоо хоногт төлөвлөн бодоорой.  Ажилтан арслангууд удирдлагатайгаа ам муруйхаас зайлсхийгээрэй. Харин хостой арслангуудад харилцаандаа цаг гаргахыг зөвлөж байна. Улирлын шинжтэй өвчин болоод халдварт өвчинд өртөж болзошгүй тул эрүүл мэнддээ сайн анхаарч, зөв зохистой хооллон, дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжих шаардлагатай.

 

Охин

Энэ долоо хоногт хувийн амьдралаа нэн түрүүнд тавих хэрэгтэй. Эс бөгөөс хэрүүл маргаан, ам зөрөх асууудлууд гарч ирэх вий. Боломж гарвал цагийг зугаатай өнгөрүүлж, өөртөө цаг гаргах нь таныг гэнэтийн асуудал тулгарах үед өөдрөг байхад тусална. Санхүүгийн хувьд энэ долоо хоногт олон гэнэтийн зарлагуудад дарагдах нь. Иймд шаардлагагүй баяр ёслол зэргээс татгалзаарай. Долоо хоногийн ерөнхий төлөв хэлбэлзсэн тогтворгүй байна. Эрүүл мэндийн хувьд хэвийн байх тул хооллолтдоо анхаараарай.

 

Жинлүүр

Өнгөрсөн долоо хоногийн ажлын стрессээс ангижирч, шинэ долоо хоногтоо анхаарвал зохино. Таны хүлээлт үүсгэж байгаа зүйлс хойшлогдож магадгүй тул итгэл найдвараа битгий алдаарай. Хайр дурлалын хувьд болзож байгаа жинлүүрүүд нэг шат ахих бол, гэр бүлтэй жинлүүрүүд тэдэндээ зав гаргаж, хамтдаа дуртай зүйлээ хийхэд тун тохиромжтой. Санхүүгийн хувьд хөрөнгө оруулалт хийхдээ хянамгай байхыг зөвлөж байна.

 

Хилэнц

Харилцаа холбоо, тээвэр зууч, аялал жуулчлалтай холбоотой бизнес эрхэлдэг бол ажилдаа онцгой анхаарал хандуулахыг зөвлөе. Ажилтнууд харин ажил дээрээ даргатайгаа маргалдахаас болгоомжлоорой. Шинэ долоо хоног танд мөнгөний хур буулгах бололтой. Гэхдээ хувьцааны бизнесээс хол байх хэрэгтэйг санаарай. Сайн найзууд чинь хамгийн хэрэгтэй үед таны талд байх болно. Хэрвээ та дүүтэй бол дүүгийнхээ үгийг анхааралтай сонсоорой. Тэд танд гайхалтай санаа өгөх ч юм билүү. Фитнессээр хичээллэж, дархлаагаа дэмжээрэй. Мөн болж өгвөл түргэн хоол биш эрүүл хүнс хэрэглээрэй.

 

Нум

Даргынхаа өөдөөс сөргөөцөлдөж, өөрийн бодлыг батлах гэж улайрсны хэрэггүй. Ажлынхаа чанарыг чамлаж болохгүй. Гэр бүлийнхээ төлөө том шийдвэр гаргаж магадгүй. Санхүү, мэргэжлийнхээ талаар яаруу шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Халуун ногоотой болон түргэн хоолноос хол байх хэрэгтэй. Эс бөгөөс хоолны хордлогод орох эрсдэл өндөр. Цусны даралт ихэсдэг хүмүүс даралтаа тогтмол хянаж байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа анхаарал хандуулаарай. Хэдхэн жилийн дараа хүүхэд чинь таны хамгийн сайн найз болох болно.

 

Матар

Амжилттай яваа матрын ордныхны аз од нь энэ долоо хоногт тодоос тод гийж, үнэ цэнэтэй үйлчлүүлэгчтэйгээ гайхалтай тохиролцоонд хүрч карерт сайнаар нөлөөлнө. Үүнээс үүдсэн таны сайхан энерги эргэн тойрны бүх хүмүүст сайнаар нөлөөлнө. Гэрлэсэн матрынхан хайртынхаа эрүүл мэндэд санаа тавиарай. Мөн түүнтэйгээ гайхалтай хором мөчүүдийг өнгөрөөхийн тулд цаг гаргаарай. Хэлэх үгээ цэгнэхгүй бол санамсаргүй муухай үг хэлж хайртынхаа сэтгэлийг өвтгөж магадгүй. Сэтгэл санаа донсолгоотой байх ч тайван байхыг хичээгээрэй. Энэ бүхэн зуурдын л асуудал гэдгийг санаарай. Мөн хоол шингээх тал дээр бяцхан асуудал үүсч магадгүй. Ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд санхүүгийн зарлага гаргах магадлалтай. Орлогын үүд томоор нээгдэх ч төдий чинээ гарлагатай байх учир илүү зардлаас зайлсхийгээрэй

 

Хумх

Шаргуу ажиллаж, өөрийгөө шинэ зүйлд сориход тохиромжтой цаг үе. Ажил дээрээ ахмад тушаалтан, удирдлагатай ам муруйхаас зайлсхий. Худалдан авалт, хөрөнгө оруулалт хийхээ хойшлуулж, дахин нэг бодож үзэхэд буруудахгүй. Амралтанд явах, агаар салхинд гарах, хосдоо бэлэг бэлэглэх зэрэг нь танд эрч хүч, урам зориг өгөх болно.

 

Загас

Ажилдаа шамдаж, өөр зүйлд сатаарахгүй байхыг од эрхэс сануулж байна. Дээд албан тушаалтнуудын нүдэнд өртөж, сайшаагдах боломж танд ирэх тул алдалгүй ашиглах хэрэгтэй. Загасны ордныхонд од эрхэс гайхалтай бэлэг бэлдэж байгааг санаарай. Эрүүл мэндийн байдал энэ долоо хоногт харьцангуй сайн байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж