Европын төлөөлөгчид Ливид айлчлав

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Европын төлөөлөгчид Ливид айлчлав

 

Европын элчин сайд нарын баг Ливийн эвслийн засгийн газрыг  дэмжин туслахаар нийслэл Триполид айлчилжээ. Европын төлөөлөгчид 2014 оноос хойш анх удаа Ливид айлчилж байна. Европын холбооны гишүүн орнууд Ливийн бослого тэмцлийн улмаас 2014 онд Триполи дахь элчин сайдаа хаасан юм. Харин Франц, Испани, Италийн төлөөлөгчид Ливид элчин сайдын яамаа дахин нээхээр төлөвлөж байгааг мэдэгджээ.

 

Ливийн удирдагч Муаммар Каддафийг суудлаас буулгасан бослого тэмцэл өрнөснөөс хойш тус улсад улс төрийн тогтвортой байдал тогтож чадаагүй бөгөөд исламын жихад үйл хэрэг өргөсөн юм. Муаммар Каддафийг зайлуулах бослого тэмцэлд НАТО хөндлөнгөөс оролцсон нь өдгөө олон улсын шүүмжлэл дагуулах болсон. Газрын тосны арвин нөөцтэй Ливи улсад Муаммар Каддафигаас хойш дайсагнасан хоёр улс төрийн хүчин засгийн эрхийг авахаар тэмцэлдэж байв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж