УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль хоёр сарын дараа болно. Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө боловсруулах, нэр дэвшигчдээ тодруулах, дотоод хурал зохион байгуулах зэргээр дор бүрнээ бэлтгэл ажлаа хийгээд завгүй байгаа. Сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдээс тодруулга авснаа хүргэе.
-Нийслэлийн АН-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдсан гэсэн. Ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Тийм ээ, өнөөдөр Нийслэлийн АН-ын Тэргүүлэгчдийн хурал боллоо. Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нийслэлийн намын Зөвлөлдөх хорооны ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай болон мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлэх тухай тогтоол гаргасан. Ер нь, Сонгуулийн ерөнхий хорооны баталсан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу бэлтгэл ажлуудаа хангаад явж байна.
-Нийслэлийн намын Зөвлөлдөх хорооны ээлжит бус хурал хэзээ болох вэ?
-Ирэх Даваа гарагт болно. Энэхүү ээлжит бус хурлаар мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж батлуулна. Мөн Нийслэлийн АН НИТХ-ын сонгуульд оролцох эсэх асуудлыг шийдэх юм.