Улсын онцгой комиссын наймдугаар хуралдаан өчигдөр /2021.03.13/ болж гамшгийн үеийн улбар шар түвшинд энэ сарын 15-аас шилжихээр болсон. Энэ хүрээнд хот хоорондын зорчих хөдөлгөөнийг маргааш өглөө 06:00 цагаас хязгаарлахаар болж байна. Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабаас нийслэлд орон нутгаас ирээд буцаж амжаагүй иргэд PCR шинжилгээ өгч, буцах, мөн хөдөө орон нутагт зорчиж явсан Улаанбаатар хотын иргэн бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлалт тогтоохгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн Онцгой комисст өгсөн байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ