Шуурганд төөрсөн 14 хүнээс 7-г нь эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.14-нд нийтлэгдсэн

Шуурганд төөрсөн 14 хүнээс 7-г нь эсэн мэнд олжээ

Шуурганд төөрсөн 14 хүнээс 7-г нь эсэн мэнд олжээ

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас өнөөдөр 14 хүн төөрч сураггүй алга болсон байна. Одоогоор долоон хүнийг Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид  эсэн мэнд олжээ. Бусад  долоон хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн Богд суманд хоёр, Архангай аймгийн Батцэнгэл суманд нэг,  Төв аймгийн Сүмбэр суманд хоёр иргэнийг тус тус  эрэн хайж байгаа юм. Мөн  цасанд суусан гэх дуудлагаар Увс аймгийн Улаангом, Тариалан, Өндөрхангай сумын нутагт автомашинтай зорчиж явсан 3 автомашин, 13 иргэнд тусламж үзүүлж, осгохоос аварчээ.

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Архангай,  Баянхонгор, Төв, Завхан, Булган, Ховд, Увс аймгуудад иргэд цасанд суусан, сураггүй алга болсон өдрийн 15:00 цагийн орчимд Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн байна. Мөн өчигдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт  багийн нутагт дэвсгэрт байрлах  “Баян Айраг” ХХК-ийн 9 гэр нурж, нэг байшингийн дээврийн төмөр хууларсан зэрэг хохирол учирчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж