ГХ-ны дэд сайд Элчин сайдад дипломат ёсыг нөхөрсөгөөр сануулав

Хуучирсан мэдээ: 2021.03.14-нд нийтлэгдсэн

ГХ-ны дэд сайд Элчин сайдад дипломат ёсыг нөхөрсөгөөр сануулав

ГХ-ны дэд сайд Элчин сайдад дипломат ёсыг нөхөрсөгөөр сануулав

Монгол Улс COVAX хөтөлбөрт нэгдэн, хүн амынхаа 20 хувийг вакцинжуулах хэмжээний вакциныг хандивлагч орнуудаас хүлээн авахаар болсон. Энэ дагуу гуравдугаар сарын 12-ны өдөр эхний ээлжийн 14400 тун вакциныг хүлээн авах ёслол болж, Гадаад харилцааны яам энэ талаар мэдээллийг албан ёсны сайтдаа байршуулсан. Гэвч тус мэдээлэлд хандивлагчдын талаар нэг ч үг дурдаагүйд Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газар харамсаж буйгаа илэрхийлжээ.

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тайлбар өгчээ. Түүний хэлснээр "Б.Батцэцэг сайд  “Хандивлагчиддаа баярлалаа” гэж хэлсэн. Миний болон Элчин сайдын үүрэг бол нийгэмд шүүмжлэл, хагарал үүсгэх бус харин хоёр талын харилцааны хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм" хэмээжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ТэнэглэлТэнэглэл
25
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж