Эрчим хүчний цамхгууд нурж, иргэд цасанд боогджээ

Хуучирсан мэдээ: 2021.03.14-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний цамхгууд нурж, иргэд цасанд боогджээ

Эрчим хүчний цамхгууд нурж, иргэд цасанд боогджээ

Цасан болон шороон шуурганы улмаас орон нутагт зам даваа хаагдах нөхцөл үүсээд байна. Түүнчлэн баруун аймгуудад өнөөдөр байгалийн аюулт үзэгдэл болж эрчим хүчний цамхгууд нурж тог цахилгаан тасраад байна.

Баруун бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-ийн мэдээлснээр ОХУ-ын хилээс нааш 10 км-т 110 кВ-ын с-458 ЦДАШ-ын 216-р тулгуур хугарч унасны улмаас аваарийн нөхцөл байдал үүсч, эрчим хүч доголджээ. Одоогоор шуурхай ажлын бригад цахилгаан эрчим хүчнийг хэрэглээг холбохоор ажиллаж байгаа юм.

ХҮЧТЭЙ САЛХИНЫ УЛМААС АЙЛЫН ГЭР НУРЖ, ИРГЭД ЦАСАНД БООГДЖЭЭ

Онцгой байдлын алба хаагчид иргэдийг осгох аюулаас аварсан байна. Тодруулбал, Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутаг, Улааны-Ар гэх  газарт хүчтэй салхины улмаас найман ханатай гурван гэр  нурсан байна. Тус аймагт өчигдөр  салхи 30 м/секунд хүрч, байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас иргэн А, Т, М нарын гэр нурсан байна. Золоор хүний амь эрсдээгүй тул онцгой байдлын алба хаагчид тусламж үзүүлжээ.

ЦАСАНД СУУСАН:

  • Увс аймгийн Тариалан сумын Тээл багийн Хөх үхэртийн гэдэс гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ автомашин цасанд суусан байна. Энэ тухай дуудлага өнөөдөр Онцгой байдлын газарт бүртгэгдсэн бөгөөд аврах багийнхан очиход Увс нуураас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ын “Приус 20” загварын суудлын автомашин цасанд суусан байжээ. Тус автомашинд дөрвөн хүн зорчиж явсан бөгөөд тухайн машиныг цаснаас гаргаж тусламж үзүүлжээ.
  • Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багийн Хөндлөн гэх газарт өнгөрсөн шөнө автомашин цасанд боогдсон байна. Энэ тухай дуудлага 03:30 цагийн үед Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Аврах багийнхан иргэн Д-ийн “Старикс” загварын cуудлын автомашин цасанд боогдсон байсныг цаг алдалгүй гаргажээ. Тухайн иргэн нь Хөндлөн гэх газраас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан байна.
  • Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн ‘Цагаан даваа’ гэх  газарт /аймгийн төвөөс урд зүгт 310 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/  өнөө өглөө автомашин цасанд суусан байна. Аймгийн онцгой байдлын алба хаагчид цасанд боогдсон иргэнд тусламж үзүүлж, тээврийн хэрэгслийг нь гаргаж өгчээ. Тодруулбал, Улаангом сумаас Өндөрхангай сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Фургон” загварын суудлын автомашин цасанд суусан байжээ. Тус автомашинд зургаан хүн зорчиж явсан бөгөөд 07:30 цагийн үед цасанд суусан машиныг гаргасан байна.

Цаг уурын байгууллын мэдээлснээр өнөө шөнө Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн өмнөд хэсэг, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх, цасан болон шороон шуургатай байх төлөвтэй байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж