Jacqueline Kennedy-гийн зүүлтийг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Jacqueline Kennedy-гийн зүүлтийг дуудлагаар худалдана

Америкийн 35 дахь Ерөнхийлөгч Kennedy-гийн эхнэр, тэргүүн хатагтай Jacqueline Kennedy-гийн сувдан зүүлтийг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Уг дуудлага худалдаа энэ сарын 15-нд Лондон хотноо болох ба “Bonhams” дуудлага худалдаанаы ордон зохион байгуулж байгаа аж.
Гурван үе бүхий энэхүү сувдан зүүлтний зөвхөн сувд нь 23-40 мянган ам.долларын үнэлгээтэй ба түгжээн дээрх очир алмаазан шигтгээ нь дангаараа 15-24 мянган ам.долларын үнэ хүрэх гэнэ.
Харин дуудлага худалдаагаар өөрийн үндсэн үнээсээ хэд дахин өндөр үнэ хүрнэ гэдэгт дуудлага худалдааг зохион байгуулагчид итгэлтэй байгаа тухайгаа мэдээлжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж