Эрүүл мэндийн салбарт цусны нөөц тулгамдсан асуудал болжээ | News.MN

Эрүүл мэндийн салбарт цусны нөөц тулгамдсан асуудал болжээ

Эрүүл мэндийн салбарт цусны нөөц тулгамдсан асуудал болжээ

Эрүүл мэндийн салбарт цусны нөөц тулгамдсан асуудал болжээ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр цус, цусан хангамжийн асуудал эрүүл мэдийн салбарт тулгамдаж буйг онцолсон. Цар тахал, хөл хорионы нөлөөгөөр цусан хангамж багассан тул иргэдийг сайн дураараа цусаа хандивлахыг уриалж байгаа юм. Цус сэлбэлтийн үндэсний төвийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгж, албан байгууллагуудын албан хаагчид цусаа сайн дураар хандивлаж байна.. Тухайлбал, 12 мянга гаруй аврах ажиллагаанд оролцсон "Mongolian pajero club"-н залуус, Хан-Уул дүүргийн Улаанзагалмайн хороо, Жүр үр бэйкери зэрэг албан байгууллагын ажилчид сайн дураараа цусаа хандивлажээ.

Улсын хэмжээнд хүн амын дунд өвчлөл, нас баралтын шалтгааны дотор хорт хавдар, осол гэмтэл эхний байруудыг  эзэлж, төрөлхийн болон олдмол цусны өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай болжээ. Мөн эхийн эндэгдлийн шалтгааны дотор цус алдалт үндсэн шалтгаан байсаар байгаа юм. Нэг удаа цус бэлэглэснээр  3-5 хүний амийг авах боломжтой юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-03-14 202.21.109.109

цус орлох шингэн бэлдэж нөөцөлж болох биз дээ… цусаар дамжиж "нууц үедээ байгаа халдварт өвчин " халдах магадлал байна гэж зарим эх сурвалжид тэмдэглэсэн гэж ярьдаг юм бил ээ…. манайд үүнийг сайн нягталсан л байгаа даа…….сайн нягтлаад ..дараа нь гуйгаач ээ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж