Сири улс руу газрын тос тээвэрлэж явсан Ираны арав гаруй хөлөг онгоцуудад Израиль усны мина болон өөр зэвсгүүд ашиглан халдаж, хорлон сүйтгэжээ. Албаныхны үзэж байгаагаар Израилийн гүйцэтгэгч нар хоёрдугаар сард Ираны хөлгүүдийг Сири хүрэх замдаа буюу Ливаны ойролцоо явж байхад нь мина суурилуулсан байж болзошгүй аж. Болсон явдлаас болж хөлөг онгоц живсэн тэсэх нь тодорхойгүй байгаа ч Иран хоёр хөлгөө эргүүлэн татаж, Сирид хийх наймаагаа хойшлуулжээ.
АНУ болон бусад олон улсын тавьсан хоригийг зөрчин Иранаас Сирид газрын тос нийлүүлсээр байгаа билээ. Харин Израиль тус үйлдлийг алан хядлагыг санхүүжүүлж буй хэмээн үзэж, таслан зогсоохын тулд тээвэрлэгч хөлөг онгоцуудыг хорлон сүйтгэсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус хөлөг онгоцууд хэдэн зуун сая ам.доллартай тэнцэх хэмжээний газрын тос тээвэрлэж явжээ.
Үүнээс өмнө Израиль нь 2019 онд гурван ч удаа Ираны газрын тос тээвэрлэгчид рүү халджээ. Мөн өөр эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн онд Израилийн халдлагад Ираны зургаан хөлөг онгоц өртсөн гэнэ.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ