Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.03.14-нд нийтлэгдсэн

Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ

Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ

Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан. Үүний дунд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Энэхүү зээлийг олгож эхлээд байна.

Тодруулбал, бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэл, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатайгаар олгохоор болж байгаа юм. Тус зээлд хамрагдах аж ахуйн нэгж барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэлх хувийг батлан даалгах боломжтой. Мөн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг хангасан байх бөгөөд арилжааны банканд хүргүүлсэн материалд үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч мөн эсэх тодорхойлолтыг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Зээлийн батлан даалтын санд уламжилна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж