Хүнсний ногоо тариалалтыг дэмжих төслүүд хэрэгжинэ | News.MN

Хүнсний ногоо тариалалтыг дэмжих төслүүд хэрэгжинэ

Хүнсний ногоо тариалалтыг дэмжих төслүүд хэрэгжинэ

Хүнсний ногоо тариалалтыг дэмжих төслүүд хэрэгжинэ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-аас хүнсний ногоо тариалалтыг дэмжих төслүүд эхэлнэ гэдгийг мэдээлэв. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төслийн хүрээнд Сэлэнгэ, Төв, Дархан-уул, Увс аймгийн зорилтот дөрвөн сумын 1048 өрхийг хамруулах юм. Эдгээр өрхийг нийт  310 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорьтой болгохоор төлөвлөсөн байна.

Мөн Дархан-Уул аймгийн Орхон суманд хүнсний ногоо боловсруулах цех, нийслэл хотод 1000 м2, Сэлэнгэ аймагт 120 м2 өвлийн хүлэмж барьж ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба Усалгаатай хөдөө аж ахуй” зээлийн төслийн хүрээнд хүнсний ногооны 7.7 мянган га талбайг услах хүчин чадал бүхий инженерийн хийцтэй услалтын системийг шинээр барих, сэргээн засварлах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төслийн барилгын зураг төсөл, ТЭЗҮ хийгдэж 2022 оноос барилгын угсралтын ажлыг эхлүүлэх юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дуламжав 2021-03-14 66.181.180.227

Орхон аймагт энэ ажлыг явуулж болохуу хичнээн зээл авий гэж бодовч бидэнд олддоггүй юмаа

Avatar

Батханд 2021-03-14 202.55.188.38

Яагаад аймаг болгонд байж болдогүй юм бэ.

Avatar

Зочин 2021-03-14 192.82.84.22

хичнээн хичээгээд ч зээлэнд хамрагдаж чаддаггүй. дээгүүрээ хуваагаад авчихдаг

Avatar

Баяраа 2021-03-14 66.181.161.14

Булган аймгийг багтаахгүй яасан юм болоо.

Avatar

Зочин 2021-03-14 66.181.161.93

Зах зээлийг нь нээгээд өгчих хилээр хятад ногоо орж ирсээр л байвал мянга дэмжээд нэмэргүй бүх зах дэлгүүр хятад ногоо зардаг сүлжээ иргэдийн тарьсан ногоо задлаа нөхөж чадахгүй бхад яаж ногоо тарих юм

Avatar

зочин 2021-03-14 124.44.59.30

Энэ уг нь их сайхан зөв санаа байна, Өрх бүр үйлдвэрлэгч болбол, байвал Монгол маань хөгжих, дэвших байх даа? Гэхдээ Монгол улс усны нөөцийн хувьд "хязгаарлагдмал" гэсэн ангилалд багтдагийг тооцсон бахй даа? .

Avatar

Зочин 2021-03-14 192.82.82.181

mash zuv shuu hun bolgon ail bolgon horshoololoor hulemj bariij nogoo tarih heregtei mun tuuniig dagaa tsex barigdana

Avatar

Зочин 2021-03-14 66.181.161.21

Ene zob sanaa shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж