Хүнсний ногоо тариалалтыг дэмжих төслүүд хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2021.03.14-нд нийтлэгдсэн

Хүнсний ногоо тариалалтыг дэмжих төслүүд хэрэгжинэ

Хүнсний ногоо тариалалтыг дэмжих төслүүд хэрэгжинэ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-аас хүнсний ногоо тариалалтыг дэмжих төслүүд эхэлнэ гэдгийг мэдээлэв. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төслийн хүрээнд Сэлэнгэ, Төв, Дархан-уул, Увс аймгийн зорилтот дөрвөн сумын 1048 өрхийг хамруулах юм. Эдгээр өрхийг нийт  310 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорьтой болгохоор төлөвлөсөн байна.

Мөн Дархан-Уул аймгийн Орхон суманд хүнсний ногоо боловсруулах цех, нийслэл хотод 1000 м2, Сэлэнгэ аймагт 120 м2 өвлийн хүлэмж барьж ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба Усалгаатай хөдөө аж ахуй” зээлийн төслийн хүрээнд хүнсний ногооны 7.7 мянган га талбайг услах хүчин чадал бүхий инженерийн хийцтэй услалтын системийг шинээр барих, сэргээн засварлах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төслийн барилгын зураг төсөл, ТЭЗҮ хийгдэж 2022 оноос барилгын угсралтын ажлыг эхлүүлэх юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж