Нэг минутанд 3 сая амны хаалт байгальд хаягдаж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.14-нд нийтлэгдсэн

Нэг минутанд 3 сая амны хаалт байгальд хаягдаж байна

Нэг минутанд 3 сая амны хаалт байгальд хаягдаж байна

Судлаачдын тооцоолсноор өдгөө дэлхий дээр нэг минутанд гурван сая амны хаалт байгальд хаягдаж байна.

Португалийн Авьеро их сургуулийн эрдэмтдийн 2020 оны зургадугаар сард тооцоолсноор дэлхий даяар сард 129 тэрбум маск ашиглагджээ. Мөн Данийн их сургуулийн мэргэжилтнүүд нэг минутанд гурван сая амны хаалт байгальд хаягдаж буй нь маш ноцтой аюул хэмээн санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

“Амны хаалтыг дэлхийн дараагийн гамшиг болохоос сэргийлэх нь” нэртэй өгүүллэгт эрдэмтэд “Эрх баригчид маш олноор байгальд хаягдаж буй пластик амны хаалтууд нь маш том аюул гэдгийг ухаарч, яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээн бичжээ.

Ийнхүү амны хаалт маш том аюул болж буйн шалтгаан бол олон улсад хүн бүр амны хаалт зүүдэг болсон ч хэрэглэсэн амны хаалтыг хэрхэн бусад пластик хаягдал шиг дахин боловсруулах талаар заавар, чиглэл үгүй байгаа юм.

Нэг удаагийн амны хаалт нь пластик утаснаас бүтдэг бөгөөд бусад хуванцар хаягдлын адил байгальд задардаггүй бүтэцтэй юм. Гэвч амны хаалтыг дахин боловсруулах, цуглуулах, ялган ангилж хаях ажиллагаа хангалтгүйгээс болж хаягдал амны хаалтууд байгальд, тэр тусмаа далайд хаягдаж байгаа нь маш том аюул заналхийлж байна.

Байгаль орчны OceansAsia сэтгүүлд 2020 оны эцсээр нийтлэгдсэн өгүүллэгээс харахад өнгөрсөн онд 1.5 сая амны хаалт далайд хаягдсан аж. Улмаар далай дахь нийт хуванцар хаягдын хэмжээ 4680-6240 тонн болсон гэх бөгөөд тэр хэмжээний хогийг цэвэрлэхэд 450 жил шаардлагатай гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж