"Аватар" кино орлогоороо дахин тэргүүлсэнд "Marvel" баяр хүргэв

Хуучирсан мэдээ: 2021.03.14-нд нийтлэгдсэн

"Аватар" кино орлогоороо дахин тэргүүлсэнд "Marvel" баяр хүргэв

"Аватар" кино орлогоороо дахин тэргүүлсэнд "Marvel" баяр хүргэв

Найруулагч Жэймс Камероны бүтээл "Аватар" кино өнөөдөр/2021.3.14/ дэлхийн хамгийн өндөр орлоготой кино жагсаалтын нэгдүгээр байранд эргэн орлоо. Тус кино нээлтээ хийсэн цагаасаа хойш олон жилийн турш энэ байрыг эзэлсээр ирсэн ч 2019 онд нээлтээ хийсэн "Marvel" кино компанийн "Avengers: Endgame" кино байрыг нь эзэлсэн юм.

Ийнхүү "Аватар" кино нэгдүгээр байраа буцаан авсанд "Marvel" кино компани Твиттер дээр найруулагч Жеймс Камерон, продюсер Жон Ландау болон бүр нави үндэстнүүдэд баяр хүргэн “Бид та бүхэнд хайртай 3000” хэмээн жиргэжээ. Мөн "Avengers: Endgame" киноны найруулагч Энтони, Жо Руссо хоёр цахим хуудсандаа “Кино ертөнцийн титмийг эргүүлэн хүлээлгэж өглөө” хэмээн бичжээ. Харин Аватар киноны албан ёсны хуудас болон Камерон нар дээрх мэндчилгээнүүдийг Твиттертээ дахин хуваалцаж, талархал илэрхийлжээ.

"Аватар" кино энэ долоо хоногт Хятадад дахин нээлтээ хийсэн нь дээрх амжилтад чухал нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал, "Аватар" кино Хятадад энэ сарын 12-нд дахин нээлт хийсэн нь нийт ашиг орлогыг 12 сая ам.доллараар нэмж, 2.8 тэрбум ам.доллар болгожээ. Харьцуулж үзвэл, "Avengers: Endgame" киноны нийт ашиг 2.797 тэрбум ам.доллар аж. Энэ нь дээрх амжилтаас өмнө "Аватар"-ын ашгаас 7.8 сая ам.доллараар илүү байсан юм.

Эх сурвалж: DEADLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж