Алмасыг амьдаар нь барьсан хүнд 2.1 сая ам.доллар амлажээ

Хуучирсан мэдээ: 2021.03.14-нд нийтлэгдсэн

Алмасыг амьдаар нь барьсан хүнд 2.1 сая ам.доллар амлажээ

Алмасыг амьдаар нь барьсан хүнд 2.1 сая ам.доллар амлажээ

АНУ-ын Оклахома муж улсын захиргаа алмас амьдаар нь барьж ирсэн хүнд 2.1 сая ам.долларын шагнал олгохоо албан ёсоор амлажээ.

Мужийн төлөөлөгч Жастин Хамфри нь Оклахомагийн байгаль орчны яамнаас алмас барихын төлөө жил бүрийн ангийн улирлыг нээхийг хүссэн байна. Бүгд найрамдах намын гишүүн тэрбээр энэ долоо хоногийн эхээр өөрийн цахим хуудсандаа энэ оны аравдугаар сард "Алмасын баяр" зохион байгуулж, алмасыг амьдаар нь барьж чадсан хүнд 25 мянган ам.доллар өгнө хэмээжээ.

Түүний гол зорилго нь муж улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршиж байгаа хэмээн тайлбарласан байна. Учир нь Оклахома муж улс бол нэг ирсэн хүн дахиж заавал ирмээр сайхан нутаг гэнэ. Хамфри "Алмасын баяр"-аар алмасыг барьж чадсан хүнд мөнгөн шагнал амлахаас гадна ан хийх зөвшөөрөл зарах гэх мэтээр мөнгө цуглуулах зорилготой байгаа аж.

Тэрбээр “Бидний зорилго бол алмас алах огт биш. Биднийг алмас буудах гэж энэ бүхнийг хийж байна гэж бүү буруугаар ойлгоорой. Үнэхээр алмас байдаг бол түүнийг алах биш барих хэрэгтэй. Харин тэгж чадвал бид мөнгөн шагнал амлаж байна” хэмээн ярьсан байна.

Гэвч шагналын мөнгө өдөр ирэх тусам өссөөр 2.1 сая ам.доллар болжээ. Учир нь удахгүй нээлтээ хийх гэж байгаа алмасын тухай кино баг түүнийг барьсан хүнд хоёр сая ам.доллар, мөн өөр нэгэн хувийн байгууллага 100 мянган ам.доллар амласан байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж