НЭМЭЛТ:
2021 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагийн байдлаар цаг агаарын нөхцөл байдлын мэдээлэл.
Баянхонгор аймгийн нутгаар салхины хурд 12-24 м/с, Хориулт, Баянцагаан сумдын нутгаар түр зуур 31 м/с, Өвөрхангай аймгийн нутгаар 12-21 м/с, Төгрөг Хархорин Баян-өндөр сумдын нутгаар түр зуур 28 м/с, Булган аймгийн Гурванбулаг Могод сумдын нутгаар түр зуур 34 м/с, Төв аймгийн Эрдэнэсант Бүрэн сумдын нутгаар түр зуур 28-32 м/с, Өмнөговь, Дундговь аймгийн ихэнх сумдаар 14-24 м/с, түр зуур 28 м/с хүрч цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдаж байна.
Цасан болон шороон шуурганы улмаас орон нутагт байгалийн гамшигт үзэгдэл болохыг цаг уурчид анхааруулж байна. Хэнтий аймгийн Батноров суманд их хэмжээний цас орж, хунгарлажээ. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин суманд өнөө өглөө 10:00 цагийн үед хүчтэй шуурга буюу угалз болжээ.
Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ “Өчигдрөөс эхлэн ихэнх нутгаар цаг агаар хүйтэрч, байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдахыг олон нийтэд анхааруулж байна. Ерөнхийдөө салхины хурд, хүчнээс хамаарч угалз болно. Энэ үзэгдэл Өвөрхангай, Булган, Архангай аймагт ажиглагдаж байна. Мөн Говь-Алтай аймагт өнөөдөр салхины хурд 24-28 м/секунд хүрч байна” гэлээ.
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр Өвөрхангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар өнгөрсөн шөнөөс эхлэн салхи секундэд 24-28 метр хүрч ширүүсчээ. Мөн өнөөдөр Говь-Алтай, Архангай, Төв аймгийн нутаг, Хөвсгөл, Булган, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Хэнтий аймаг Батноров сум
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ