ЭМЯ: 128 хүнээс сovid-19 илэрлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.14-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 128 хүнээс сovid-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.03.14/ мэдээлэл хийлээ. 


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, March 13, 2021

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА: 

-Өчигдөр /2021.03.13/ нийт   17894  сорьцод шинжилгээ хийхэд  128  хүнээс covid-19 илэрлээ. Улсын хэмжэнд халдварын нийт батлагдсан тохиолдол 3960 боллоо.  Дотоодод халдвар авсан хүний тоо  3400.   Өнгөрсөн хоногт батлагдсан шинэ тохиолдлууд нь Улаанбаатарт 127 хүний шинжилгээний хариу эерэг гарсан бол Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүнээс covid-19 илэрчээ. Ингэснээр гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол 423 боллоо.

Сүүлийн 24 цагт 46 хүн эмчлүүлж нийт эдгэсэн хүн 3001 боллоо. Шинээр батлагдсан 128 хүний 122 нь ойрын хавьтал. Таван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор тандалт судалгаа үргэлжилж байна. Халдварын эх уурхай нь тодорхойгүй хүмүүсийн байршлын тухайд,

  • Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо
  • Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо
  • Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо

Завхан аймагт өнөөдрийн байдлаар covid-19 халдварын батлагдсан тохиолдол 4.  Ойрын хавьтлын найман хүнийг тусгаарлаж байна.  Мөн Төв аймагт  халдварын нийт батлагдсан тохиолдол 15 болсон. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай эмэгтэйчүүдийн хоёрдугаар төв, Завхан, Төв аймагт нийт 943 хүн эмчлүүлж байна. Тэдний 872 нь биеийн байдал хөнгөн, 63 хүний бие хүндэвтэр, зургаан хүн хүнд, хоёр хүний биеийн байдал нэн хүнд байна.

ХӨСҮТ-өөс халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул иргэд нийгмийн харилцаанд аль болох бага оролцохыг зөвлөв. Ахмад настнуудыг хороо, дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан маргаашаас вакцинд хамруулна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Амралтын өдрүүдэд вакцинжуулалтын ажил үргэлжилж байгаа юм. Энэ сарын 9-өөс эхлэн вакцинжуулалтын цэгүүдийг нэмснээр өдөрт 15 мянган хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Сүүлийн өдрүүдэд 15 мянгаас дээш хүн вакцинд хамрагдаж байна. Мөн эрүүл мэндийн салбарт цусан хангамжийн асуудал тулгамдаж байгаа тул иргэдийг сайн дураараа цусаа хандивлахыг уриаллаа.

 

Б.ЦЭЦЭГ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж