Дархлаажуулалт эхэлсэн өдрөөс /2021.02.23/ хойш нийт 99228 хүн вакцинд хамрагджээ. Нийслэлд өчигдрийн байдлаар вакцинжуулалтын 43 цэгт үйл ажиллагааг нь зогсоож болохгүй салбарын 15182 ажилтан вакцин тариулжээ. Эдгээр цэгүүдэд 102 багийн 746 эмч ажилласан байна.
УОК-ын шийдвэрээр вакцинжуулалтын цэгүүдийг нэмснээр энэ сарын 22 хүртэл нийт 200 мянга, ирэх сарын 10 гэхэд 300 мянга нийт 500 мянган хүнээ дархлаажуулахаар Эрүүл мэндийн яамнаас төлөвлөж байгаа юм. Энэ сарын 22 хүртэл цар тахлын үед дайчилгаанд ажиллаж буй төрийн албан хаагчид болон үйл ажиллагааг нь зогсоож болохгүй салбарын ажилтан албан хаагчдыг вакцинд хамруулах юм байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ