Москвад болсон хурлаас 200 орчим хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.14-нд нийтлэгдсэн

Москвад болсон хурлаас 200 орчим хүнийг баривчилжээ

Москвад болсон хурлаас 200 орчим хүнийг баривчилжээ

ОХУ-ын нийслэл Москвад болсон хурал дээрээс сөрөг хүчний хэд хэдэн том төлөөллүүд тэргүүтэй нийт 200 орчим хүнийг баривчилсан хэмээн Дотоод хэргийн яам мэдэгджээ. Хурлыг ОХУ-аас цөлөгдсөн газрын тосны олигарх, кремлийг хүчтэй эсэргүүцэгч Михайл Ходорковскийн байгуулсан “Нээлттэй Орос” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Андрей Пиваров өчигдөр/2021.3.13/, өнөөдөр хоёр өдөр зохион байгуулахаар болж, Оросын өнцөг булан бүрээс хотын дарга нарыг оролцуулсан аж. Гэвч хурал эхэлмэгц цагдаа нар барилга руу дайран орж, оролцогчдыг гавлан гарч, машинд ачиж эхэлсэн байна. ОХУ-ын Дотоод хэргийн яамны Москваг хариуцсан салбарын мэдээлснээр ойролцоогоор 200 хүн баривчлагдсан байна.

Цагдаа нар тэдний заримыг хориотой байгууллагын гишүүд бөгөөд цар тахлын эсрэг халдвар хамгааллын дэглэмээ баримтлаагүй хэмээн баривчилсан гэж мэдэгджээ. Харин орон нутгийн хэвлэлүүдээр цацагдсан бичлэгүүдээс харахад хуралд оролцогч нар бүгд амны хаалт зүүсэн байв. "Нээлттэй Орос" нийгэмлэг бол 2015 оны шинэ хуулийн дагуу Орост хориглогдсон 30 байгууллагын нэг юм.

Кремлийг эсэргүүцэгч Алексей Навальный өнгөрсөн оны зун учир битүүлгээр хордож, яаралтай Германд очин эмчлүүлсэн билээ. Гэвч ОХУ-ын цагдаагийн газраас түүнийг тэнсэн харгалзах ялтай учир яаралтай нутагтаа эргэн ирэхгүй бол ялын нөхцлийг зөрчин гадаад орон руу зугтсан хэмээн шоронд хорихоо мэдэгдсэн юм. Харин Навальный үүнийг үл хайхран биеэ бүрэн эдгэртэл Германд байжбайгаад энэ оны нэгдүгээр сард Москвад ирсэн. Түүнийг ирсэн даруйд нь цагдаа нар баривчисан юм. Улмаар Навальныйг дэмжигчид цагдаа нартай мөргөлдөж, цаашид маш өргөн цар хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн эхлүүлсэн билээ. Цар тахлын үед ийнхүү зөвшөөрөлгүйгээр жагсаал хийх нь хууль бус хэмээн үзэж цагдаа нар жагсагчдыг болон зарим сөрөг хүчний том төлөөллүүдийг баривчлан хорьж жагсаалыг хүчээр дарахыг оролдсон юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
БурууБуруу
20
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж