7 хоногт 733 шинэ тохиолдол бүртгэгдэж, “улбар шар” түвшинд шилжив | News.MN

7 хоногт 733 шинэ тохиолдол бүртгэгдэж, “улбар шар” түвшинд шилжив

7 хоногт 733 шинэ тохиолдол бүртгэгдэж, “улбар шар” түвшинд шилжив

7 хоногт 733 шинэ тохиолдол бүртгэгдэж, “улбар шар” түвшинд шилжив

Ньюс агентлаг долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ДОЛОО ХОНОГТ 733 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

Covid-19 халдварын нөхцөл байдал хөл хориог сулруулж, үйлчилгээний газруудын олонхыг нээснээс хойш эрчимтэй нэмэгдэж байна. Энэ долоо хоногт буюу 2021 оны гуравдугаар сарын 8-14-ны өдөрт нийтдээ 733 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь Монгол Улсад Covid-19 халдвар дотоодод тархсанаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Тодруулбал, өнөөдөр буюу гуравдугаар сарын 14-нд 128 шинэ тохиолдол, 13-нд 169 , 12-нд 103, 11-нд 80 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан, 10-нд 109, 9-нд 36, 8-нд 108 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Түүнчлэн Төв, Завхан аймгуудад халдвар бүртгэгдээд байна.

Нөхцөл байдлаас шалтгаалан Улсын онцгой комисс хатуу хөл хорио тогтоохгүйгээр 14 хоногийн хугацаанд гамшгаас сэргийлэх гуравдугаар түвшинд шилжиж ажиллах шийдвэр гаргасан байна. Шийдвэр ирэх Даваа гариг буюу гуравдугаар сарын 15-наас эхлэн мөрдөгдөнө. Үйл ажиллагаа нь хязгаарлагдах арга хэмжээнд жагсаал цуглаан, аялал зугаалга, дайллага цайллага, баар, диско, караоке, алжаал тайлах төвүүд багтаж байгаа юм. Харин тоооны хязгаар барьж ажиллах салбарт сургалтын төв, соёл урлагийн байгууллагууд зэрэг газрууд багтлаа.

ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭВ

Монгол Улс Covid-19 эсрэг вакциныг өнгөрсөн сарын 22-нд албан ёсоор татан авч, дараах өдөр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “AstraZeneca” вакцины эхний тунг хамгийн эхэлж хийлгэсэн. УОК 14 хоног тандалт, судалгаа хийсний дараа дархлаажуулалтыг эрчимжүүлж өдөрт 15-20 мянган хүнийг хамруулахаар шийдвэрлээд байна. Өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны байдлаар нийт 84017 хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа юм.

Тэгвэл коронавирусийн халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Вакцинжуулах ажлыг шат дараатай зохион байгуулж, эрчимжүүлснээр нийт хүн амын 60 хувь буюу насанд хүрсэн бүх хүнийг долоодугаар сард дархлаажуулж дуусгах зорилт дэвшүүлэн ажиллаж эхэллээ.

ХУРАНДАА Ж.АМГАЛАНГ УОК-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ТОМИЛОВ

Цагдаагийн Ерөнхий газрын /ЦЕГ/ дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан Улсын Онцгой Комиссын /УОК/-ын нарийн бичгийн даргаар томилох шийдвэр гарчээ. Тодруулбал,  түүнийг цар тахлын аюулаас сэргийлэх 10 сарын хугацаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран үр дүнтэй ажилласан, удаа дараа хөл хорио тогтоож, хэв журмыг сахиулах ажлыг гардан гүйцэтгэсэн туршлагатай гэж үзэн ЦЕГ-ын дэд даргаас УОК-ын нарийн бичгийн даргаар шилжүүлэн томилох шийдвэрийг Шадар сайд гаргасан аж.

ЗУРГААН АЙМАГТ НИЙСЛЭЛЭЭС ИРСЭН ЗОРЧИГЧДЫГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙХААР ШИЙДВЭРЛЭВ

Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан зэрэг нийт зургаан аймаг Улаанбаатараас ирэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, зарим аймаг нь тодорхой хязгаарлалт, журмаар зорчуулахаар болжээ.

Сэлэнгэ аймагт Улаанбаатар хот болон Covid-19  халдварын тохиолдол бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг өнөөдрийн /2020.03.11/ 06:00 цагаас гуравдугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл зогсоожээ. Дархан-Уул аймаг руу вакцин хийж дуусах хүртэл нийслэлээс ирэх иргэд, автомашинуудыг нэвтрүүлэхгүй. Харин бусад аймаг, сумаас тус аймагт очих иргэд асуумж бөглөн нэвтрэх аж. Мөн Хэнтий аймагт гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.

ЭЛЧИН САЙД Ё.ОТГОНБАЯРЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХААР БОЛОВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Элчин сайд Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа “Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллах ёстой. Үр дүнг дүгнэнэ” гэсэн билээ. Гэвч Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: 70 настай А, Б хоёр өвгөний яриа 2021-03-14 66.181.186.218

А: -Вакцины чимээ байна уу. В: -65-аас дээшх насны чи биднийг хөгшин хонины насгүй улс гээд хуваарьт оруулаагүй бололтой.А: -Үгүй байлгүй.Чи бидэнд вакцин хийхгүй гэсэн үг үү. В: -Үгүй бид хийлгэнэ. Сонгууль дөхсөн үед гол сонгогчдоо алдахгүйгээ дээдэс мэднэ. Гагцхүү хятадын үлдэгдэл вакцинаар хамгийн сүүлд тариулна.Хятадын вакциныг хүмүүс тариулахдаа дургүй байгаа юм. А: -Чиний мэдэх заримдаа хэтэрдэг шүү За би хүнсээ базаахаар гарлаа.В: -Би ч ач хүүгээ харахаар хүүгийнх рүү автобусаар явлаа.

Avatar

Zochin 2021-03-14 68.174.151.151

Vaccinaa hiisnii daraa todorhoi hugazaand hol horiogoo zuzladag baimaa. Getel vaccine ehluulehteigee zeregzeed hol horiogoo zuzlachdag mash buruu zuil baisan. Darga nart zovlodog mergejliin zovlogch baidaggui yum bolov uu. Darga nar medehgui.

Avatar

Буруу Цолмон 2021-03-14 103.57.92.48

Хөл хорихгүй бол ядарч зүдэрсэн хотыхоныг хоногын хоол олохыг төлөө ажилд гаргаж амь насыг нь гаргуунд нь гаргаж Хүний тооноос хасагдахад хүрээд байгаа бодлогоон Монгол төр зогцоож иргэнийхээн өмнө хүлээсэн үүргээн биелүүлэх цаг болжээ Үндсэн хуульд Монгол хүн амьд явах эрхтэй энэ эрхийг төр хангах үүрэгтэй шүү Аймагууд хүний тооноос хасагдаж гаргуундаан гарсан хотыханыг мэдэж Хотоос орон нутагт хүн оруулахаан болоо Энэ бол аргүй шүү дээ

Avatar

Зочин 2021-03-14 66.181.184.74

ene hereg hen zahialsan geela suudal. shuhin maanand agrsan genaral togoo mongol irhed india nepal dereemchin nepal zaluu huhen zahialsan shuu.

Avatar

Зочин 2021-03-14 66.181.184.74

sirra liond olon ulsin gemt heregtein bakieb palmak shuhig manj baisan togoo general deremchin nepal hrologdoj ami aldsan shuu.

Avatar

Зочин 2021-03-14 64.119.22.33

Соёл урлагифн тоглолт хийгээд халдвар тархсан биш өил үү.

Avatar

Зочин 2021-03-14 202.126.88.200

MAN-iin 100 jiliin oin bayraar haldvar hadand garchee!

Avatar

Зочин 2021-03-14 64.119.16.18

Худлаа цуурхад тараавал хуулийн дагуу хариуцлага хүлээн шүү. Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэдгийг тунгааж, бодож яв гэж зөвлөмөөр байна.

Avatar

Зочин 2021-03-14 192.82.76.56

Хэдэн МАНгар нөхөр загалмайлсан эцэгтэйгээ нийлчээд хөшөөний өмнө маскггүйгээр уйлалдаад энэ тэндгүй цуст аллагаа эхлүүлсэн ой тэмдэглэж бна гээд архидаад бсан нь цуурхал болж бна уу долоогчоо

Avatar

зочин 2021-03-14 202.126.90.96

Сү Батболд баларсаан, эрх ашгийг нь хамгаалж байсан ганц хүн нь ш дээ

Avatar

Зочин 2021-03-14 202.9.47.7

Зөв муу авилгачийг эгүүлэн татаж шоронд нь хийх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж