Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын сургалтыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байв. Засгийн газраас эцсийн байдлаар танхимын сургалтыг эхлүүлэх шийдвэр гаргаагүй ч урьдчилсан байдлаар ирэх сард сурагчдын хичээлийг эхлүүлэх тухай яригдаж, бэлтгэл ажлыг хангаж байсан юм.
Гэвч улсын хэмжээнд бүртгэгдэж буй covid-19 халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, уржигдар 169 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Иймд, Улсын онцгой комиссоос ирэх Даваа гаригаас улбар шар бүсэд шилжихээр болж, танхимын сургалтыг ирэх сараас эхлүүлэхээр шийдвэрлээгүй гэж мэдэгдлээ. Учир нь, одоогоор танхимын сургалтыг эхлүүлэх нь эрсдэлтэй хэмээн үзэж байгаа аж.
Шадар сайд С.Амарсайханы танхимын сургалтыг дөрөвдүгээр сараас эхлүүлэх төлөвлөгөө гараагүй гэдгийг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, халдварын эрсдэл бууртал цэцэрлэг, сургуулийн танхимын сургалт эхлэхгүй аж.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ