Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо Мөнгөн завьяагийн автобусны буудал дээр өнөөдөр 19:25 цагт Тэнүүн-Огоо ХХК-ийн Шар хад- Хороолол чиглэлд үйлчилгээ үзүүлж байсан автобус шатсан аж.
Автобус шатаж байна гэсэн дуудлагын мөрөөр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, аюулгүй болгожээ.
Гал түймрийн улмаас бэртсэн, түлэгдсэн хүн байхгүй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Б.ТАМИР
Холбоотой мэдээ