Женнифер Лопез дөрөв дэх нөхрөөсөө салахаар шийджээ

Хуучирсан мэдээ: 2021.03.13-нд нийтлэгдсэн

Женнифер Лопез дөрөв дэх нөхрөөсөө салахаар шийджээ

Женнифер Лопез дөрөв дэх нөхрөөсөө салахаар шийджээ

Америкийн дуучин Женнифер Лофез өнгөрөгч 2019 онд 49 насандаа бэйсболын тамирчин Алекс Родригез гэх эртэй сүй тавьсан билээ. Харамсалтай нь,  алдарт дуучин 45 настай Алекстай амьдарсан дөрвөн жилийн амьдралаа төгсгөхөөр шийдсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд хэдэн долоо хоногийн өмнөөс хамт амьдрахаа больсон аж. Салалтын шалтгааны талаар хэн хэн нь тодорхой мэдээлэл өгөөгүй ч албан бус эх сурвалжуудын мэдээлснээр Алекс “Southern Charm” реалити шоуны оролцогч, 30 настай Мэдисон Лекрой гэх бүсгүйтэй нэр холбогдсон учраас хосууд салах болсон гэжээ.

Женнифер, Алекс нар 2005 онд Родригезийг “Yankees” багт тоглодог байхад анх танилцаж, 2017 оны хоёрдугаар сараас болзон, 2019 онд сүй тавьж байв.  Женнифер Лофезийн хувьд Алексаас өмнө гурван удаа гэрлэж байсан бөгөөд ихэр охидын ээж юм. Харин Алекс Родригез өмнө нь нэг удаа гэрлэж байсан ба хүү, охин хоёртой билээ.

 

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж