"Оюутолгой" компанид халдвар гарсан эсэхийг PCR шинжилгээгээр тодруулна

Хуучирсан мэдээ: 2021.03.13-нд нийтлэгдсэн

"Оюутолгой" компанид халдвар гарсан эсэхийг PCR шинжилгээгээр тодруулна

"Оюутолгой" компанид халдвар гарсан эсэхийг PCR шинжилгээгээр тодруулна

Улсын онцгой комисс үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр/2021.03.13/ хуралдаж, 14 хоногийн хугацаатай тодорхой салбарын үйл ажиллагааг хязгаарлах, зарим салбарт үйлчлүүлэгчдийнхээ тоог тодорхой хэмжээнд барьж, ажиллах зэрэг шийдвэр гаргасан талаар бид танилцуулсан. Тэгвэл нийслэлээс гарах, орох хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан эсэх, Оюутолгой компанид Covid-19 халдвар гарсан эсэх зэрэг асуултад сайд нарын өгсөн хариултыг хүргэж байна.

-Хотоос гарах, орох хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ. Хугацаа нь 14 хоног үргэлжлэх юм уу?

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

-Тийм ээ, хотын хоорондын хөдөлгөөнийг 14 хоног хязгаарлаж байгаа.

-Халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж чадаж байна уу?

-Аливаа үйл ажиллагааг хаах, хязгаарлах амархан. Гэхдээ бид үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх бодлого барьж байна. Аж ахуй нэгжүүдийн нэг хэсэг нь дэглэмээ сайн сахиж байгаа боловч дийлэнхи нь сахихгүй байна. Энэ тохиолдолд эргэн хатуу хөл хорио руу шилжихийг үгүйсгэхгүй. Дэлхийн даяар хатуу хөл хорио мөрдөж байна.

-"Оюутолгой" компанид халдвар гарсан гэж үнэн үү?

 –Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

– Батлагдсан бус сэжигтэй тохиолдол. Удахгүй шинжилгээний хариу нь гарахаар илүү тодорхой болно.

-PCR шинжилгээний дарааллыг яаж зохицуулах вэ?

-Шинжилгээний дугаарыг eruul.gerege.mn сайтаас авч байгаа. Яаралтай эмнэлгийн тусламж авахаар бол эмнэлэг дээрээ түргэвчилсэн шинжилгээ өгнө.

-Эмнэлгүүдэд халдвар ихээр гарч байна. Хяналтаа чангатгаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулаад ажиллаж болдоггүй юм уу?

-Эмнэлгээс халдвар гараад байгаа юм биш. Эмнэлгээс өөр газраас иргэд халдвар аваад байна.

-Өндөр төлбөртэй сургуулиуд “Ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хичээл эхэлнэ, заавал AstraZeneca тариул” гээд байна. Энэ тохиолдолд хэрхэн зохицуулах вэ?

-Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгддэг. Заавал хийлгэ гэсэн хууль байхгүй.

-Хувийн эмнэлгүүдийн вакцины үнэ дээр хяналт тавьж байгаа юу?

 Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

-Засгийн газар нийт хүн амынхаа 60 хувийг үнэгүй вакцинжуулна. Хувийн эмнэлгүүдэд вакцин оруулж ирэх зөвшөөрөл олгосон. Хувийн байгууллагууд ашиг хонжоо хайхыг Засгийг газар хүлээн зөвшөөрөхгүй. Харин нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж байгаа бол хориглохгүй.

-Шөнийн цагаар хөдөлгөөний хязгаарлалт хийнэ гэсэн үү?

-Орой үдшийн цагаар зохицуулалт хийнэ. Албан байгууллагууд 22.00 цаг хүртэл ажиллана. Өдрийн цагт бол асуудалгүй хэвийн амьдрал үргэлжилнэ.

Цагдаагийн байгууллага хамгаалалт зохион байгуулж, хяналт тавина. Иргэдийн явган хөдөлгөөнийг мөн хязгаарлана.

-“Нэг хаалга-нэг шинжилгээ” хэр үр дүнтэй байсан бэ. Халдвар өдөрт 100 давж, бүртгэгдэх боллоо?

 Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Энэ шинжилгээ үр дүнгээ өгсөн. Аюулыг хоёр дахин бууруулж, тодорхойгүй голомтуудыг олж илрүүлсэн. Далд байсан 33 голомтыг илрүүлсэн. Нас баралт тодорхой хувиар өсч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байх эрсдэлтэй байлаа. Шинжилгээ авч дуусангуут вакцинжуулалт эхлүүлсэн. Эхний тунгаа тариулсан ч халдвар авах эрсдэлтэй. Хоёр дахь тунгаа хийлгэснээр 14 хоногийн дараа дархлаа тогтоно. Маскаа зүү, гараа угаа, олон хүн байгаа газар бүү оч.

-Амралтын газруудыг хаасан гэсэн үг үү?

 Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг:

-Салхинд гарч, амралтанд явж болно. Улаанбаатар хотын насанд хүрсэн иргэдийн 10 хүн тутмын нэг нь эхний тунгаа хийлгээд байна.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж