Жорж Флойдын ар гэр 27 сая ам.долларын нөхөн төлбөр авна | News.MN

Жорж Флойдын ар гэр 27 сая ам.долларын нөхөн төлбөр авна

Жорж Флойдын ар гэр 27 сая ам.долларын нөхөн төлбөр авна

Жорж Флойдын ар гэр 27 сая ам.долларын нөхөн төлбөр авна

Өнгөрсөн онд цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст эр Жорж Флоидын гэр бүлд Миннеаполис хотын захиргаа 27 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болжээ.

Энэхүү нөхөн төлбөр бол АНУ-ын түүхэнд бусдын буруугаас болж амиа алдсан хэрэгт оноосон хамгийн том нөхөн төлбөр болж байгааг албаны хүмүүс мэдэгдсэн юм. Мөн хар арьст хүмүүсийн амь нас ч үнэ цэнэтэйг, тэдэнтэй хуулиас гадуур харилцаж болохгүйг сануулсан чухал ач холбогдолтой шийдвэр боллоо хэмээн онцолсон байна.

Африк-Америк эр 46 настай Жорж Флойдыг хуурамч мөнгөн дэвсгэртээр дэлгүүрээс тамхи худалдаж авсан хэрэгт сэжиглэн баривчлахдаа цагаан арьст цагдаагийн офицер Дерэк Шовин хохирогчийг газарт хэвтүүлэн хүзүүн дээр нь есөн минутын турш өвдөглөсөн нь түүний үхлийн шалтгаан болсон хэмээн шүүх эмнэлэг дүгнэсэн юм.

Харин Дерэк Шовины хувьд шүүх ажиллагаа үргэлжилсээр байгаа ба тэрбээр албан үүргээ гүйцэтгэсэн учир өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсээр байгаа аж.

Жорж Флойдын үхэл АНУ даяар арьс өнгөний үзлийн эсрэг томоохон хөдөлгөөн өрнөхөд хүргэж, улмаар энэ эсэргүүцэл дэлхийн бусад улсуудад ч тэлсэн билээ.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-03-13 122.201.24.187

ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙСАН ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭД ЮМ БИЛЭЭ ШДЭЭ. АР ГЭРЭЭ БАЯЖУУЛААД ЯВЖ ДЭЭ, АЗТАЙ ГЭХ Ч ХААШАА ЮУ Ч ГЭМЭЭР ЮМ БЭ ДЭЭ.

Avatar

Алтантуяа 2021-03-13 64.119.23.134

малайзы алуурчдаас мөнгөө аваа

Avatar

b 2021-03-13 98.37.87.139

Asian humuusiig alaad l baisan Nogoo tulbur haana bna aa Nogoo boslogo temtsel haana bn aa

Avatar

зориг 2021-03-13 116.203.47.39

Чимгээ Содномдаржаа нарыг суллаад нөхөн төлбөр олгох ёстой.өчнөөн жилийн амьдралаараа тоглуулсныхаа төлбөрт дор хаяж 100 000 сая авах ёстой. Алуулсан хохирогч Энхбатын гэр бүлд бүүрр ихийг олгох ёстой…алан хядагч засаг төр нь

Avatar

.. 2021-03-13 14.39.129.107

buruuguig n yaaj medej baigaan?

Avatar

2 2021-03-13 192.82.83.110

Зоригийг алсан а******н аль хэдийн алуулсан гэдэг нь ойлгомжтой. Опоо алуурчингш биш захиалагчийг нь олох л үлдсэн. Энэ 2 залууг тамлахаа боль. Буруугүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой

Avatar

Зочин 2021-03-13 66.181.183.131

хүний аминд хүрсэн цагдаагийн буруу. хуулийнхан хэнтэй ч ёс зүйтэй харилцах ёстой. Флойд гэмт хэрэгтэн байсан. Гэхдээ арьсны үзэл Америкт их эмзэг.

Avatar

1 2021-03-13 14.39.129.107

uuruu tiim ch buruugyi hyn bish shyy dee, huuramch dollar ashiglasan… chagdaa avch yavah n zuv, ter yedee aléa gargasan… tegej ih udaan hyzyyn deer darah hereggyi baisan yum..

Avatar

Зочин 2021-03-13 69.47.44.250

ter 20$ devsgert ni huuramch bish gej togtoogdson duudlaga ogson delguuriin ezen uuchlalt guisan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж