Жорж Флойдын ар гэр 27 сая ам.долларын нөхөн төлбөр авна

Хуучирсан мэдээ: 2021.03.13-нд нийтлэгдсэн

Жорж Флойдын ар гэр 27 сая ам.долларын нөхөн төлбөр авна

Жорж Флойдын ар гэр 27 сая ам.долларын нөхөн төлбөр авна

Өнгөрсөн онд цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст эр Жорж Флоидын гэр бүлд Миннеаполис хотын захиргаа 27 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болжээ.

Энэхүү нөхөн төлбөр бол АНУ-ын түүхэнд бусдын буруугаас болж амиа алдсан хэрэгт оноосон хамгийн том нөхөн төлбөр болж байгааг албаны хүмүүс мэдэгдсэн юм. Мөн хар арьст хүмүүсийн амь нас ч үнэ цэнэтэйг, тэдэнтэй хуулиас гадуур харилцаж болохгүйг сануулсан чухал ач холбогдолтой шийдвэр боллоо хэмээн онцолсон байна.

Африк-Америк эр 46 настай Жорж Флойдыг хуурамч мөнгөн дэвсгэртээр дэлгүүрээс тамхи худалдаж авсан хэрэгт сэжиглэн баривчлахдаа цагаан арьст цагдаагийн офицер Дерэк Шовин хохирогчийг газарт хэвтүүлэн хүзүүн дээр нь есөн минутын турш өвдөглөсөн нь түүний үхлийн шалтгаан болсон хэмээн шүүх эмнэлэг дүгнэсэн юм.

Харин Дерэк Шовины хувьд шүүх ажиллагаа үргэлжилсээр байгаа ба тэрбээр албан үүргээ гүйцэтгэсэн учир өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсээр байгаа аж.

Жорж Флойдын үхэл АНУ даяар арьс өнгөний үзлийн эсрэг томоохон хөдөлгөөн өрнөхөд хүргэж, улмаар энэ эсэргүүцэл дэлхийн бусад улсуудад ч тэлсэн билээ.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж