Дөрөвдүгээр сарын 10-н гэхэд 500 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулна | News.MN

Дөрөвдүгээр сарын 10-н гэхэд 500 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулна

Дөрөвдүгээр сарын 10-н гэхэд 500 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулна

Дөрөвдүгээр сарын 10-н гэхэд 500 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулна

Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажил 18 дахь хоногтоо үргэлжилж байна. Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явах шаардлагатай байгууллагын ажилчдыг түлхүү хамруулж буй. Өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны байдлаар нийт 84017 хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа юм.

Тэгвэл коронавирусийн халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Гуравдугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцож байгаа болон үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах шаардлагатай, стратегийн ач холбогдол бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна. Үүнээс хойш зорилтот насны иргэдийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-13 192.82.82.150

Pfizer, Johnson & Johnson вакциныг үнээр нь оруулж ирвэл боломжтой хүмүүс нь мөнгөө төлөөд хийлгэ л дээ!! Заавал хүн болгонд үнэгүй вакцин шахах албатай биш дээ?! Хувийн компаниудад тэр зөвшөөрлийг нь олговол оруулж ирж чадахгүй юм уу??

Avatar

Зочин 2021-03-13 202.126.90.101

Ямар удаан юм бэ. Юү хүлээгээд байнаа.

Avatar

зочин 2021-03-13 124.44.59.30

Монголчуудад ямар вакцин хийгээд тариад шахаад байна вэ? ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй, баталгаагүй, нотолгоогүй орос хятад вакциныг хийгээд тариад шахаад эхэлчихсэн юмуу? Хэрэв эрсдэл хохирол гарвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ? Монгол сайхан орон минь, Монголчууд маань цэцэглэн хөгжиж, тайван амгалан жаргалтай ажиллаж амьдарч, үеийн үед үрийн үрд мандан бадарч мөнхөд орших болтугай.

Avatar

Зочин 2021-03-13 139.5.218.226

Настангуудаа 65 аас яагаад шоовдорлохболсон бэ энэ талаар мэдээлэл авахыг хусч байна

Avatar

Зочин 2021-03-13 202.126.89.13

АЙ ХӨӨРХИЙ МОНГОЛЧУУД ТЭГЭЭД 2 БУЛЧИНДАА ВАКЦИН ШАХУУЛЖ АВААД Л ӨНӨӨ ЗОРИЛГОГҮЙ ; ХИЙЖ ӨӨРЧИЛСӨН ЮМГҮЙ ; УУЖ ИДЭЖ ХАА САЙГҮЙ АЯЛЖ ТЭНҮҮЧИЛСЭН ХАЧИН ЗАМБРААГҮЙ УТАА УНИАР ХОГ ШОРООН ДУНДАХЬ АМЬДРАЛ НЬ ЭРГЭЭД Л ЗУНААС ҮРГЭЛЖЛЭХ НЬ ДЭЭ…..ХОРВООГИЙН БОР ХОНОГ ШАР НАР ЭЭЛЖИЛЖ АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР…..
ДЭЭДЭС НЬ Ч СЭТГЭХГҮЙ ДООДОС НЬ ХӨДӨЛМӨРЛӨХГҮЙ……🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀

Avatar

Зочин 2021-03-13 202.126.90.31

Esregeeree: deedeh n hudulmurluhgui, doodoh n setgehgui bna

Avatar

Иргэн 2021-03-13 64.119.20.71

Энэ мэдэээллээр иргэдийг та нар хуурч чадахгүй.Халдварын түвшин дээд цэгтээ хүрчээ- өдөрт 169 хүн. 2020.04.10 хүртэл 5000 – 10000 хүн халдвар авахаар байна /өдрийн 169 хүн /. Энэ тоо маргааш 200 болох магадлал маш өндөр. Хэдэн халтар төгрөггүй Сумьяабазар, Амарсайхан 2 амьдарч чадахгүй юу? Мэргэжлийн байгууллагын үгийг сонсохгүй байна гэдэг чинь ард түмний эсрэг том гэмт хэрэг! 2 … .

Avatar

Зочин 2021-03-13 202.55.188.45

Сэтгэгдэл хаачив?

Avatar

Зочин 2021-03-13 202.55.188.45

Вакцин хийлээ ч халдвар авахдаа хурвэл авна, харин евчлел нь хенген байна. Тэгээд ч ваецин усрээл 1 улирал л даана, тиймээс ургэлж л вакцин хийлгэх хэрэгтэй болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж