Баян-Өлгий аймагт 20-26 м/с хүрч шороон шуурга шуурч байна

Хуучирсан мэдээ: 2021.03.13-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймагт 20-26 м/с хүрч шороон шуурга шуурч байна

Баян-Өлгий аймагт 20-26 м/с хүрч шороон шуурга шуурч байна

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж эхэллээ. Тодруулбал, Баян-Өлгийн аймгийн Өлгий хотод өнөөдөр 14.00 цагийн орчимд салхины хурд түр зуур 20 м/с, Ногооннуур суманд түр зуур 26 м/с хүрч хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байна. Энэ талаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад "Одоогоор салхины хурд 18-20 м/c, хүчтэй шороон шуурга шуурч байна. Ямар нэгэн аюул осол, гамшгийн дуудлага ирээгүй. Хаврын улирал ирж байгаа учир ийм тохиолдол цөөнгүй гардаг" гэв.

Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдэл болохыг өчигдрөөс анхааруулж эхэлсэн. Урьдчилсан төлвөөр цас орж, хүчтэй шуурахаар байгаа юм.  Тухайлбал, маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, 15-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурахыг анхааруулсан. Харин гуравдугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метр хүртэл ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна. Мөн гуравдугаар сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Гуравдугаар сарын 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж