Дампуурсан гэх хөлбөмбөгийн од Адриано тансаг амьдарч байна | News.MN

Дампуурсан гэх хөлбөмбөгийн од Адриано тансаг амьдарч байна

Дампуурсан гэх хөлбөмбөгийн од Адриано тансаг амьдарч байна

Дампуурсан гэх хөлбөмбөгийн од Адриано тансаг амьдарч байна

Цагтаа Италийн Интер Милан болон Бразилын шигшээ багийн од тоглогч байсан Адрианог сүүлийн жилүүдэд дампуурч, гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн болсон гэх мэдээ цацагдсан. Тэгвэл 39 настай Адрианогийн хувьд Рио де Жанейрогийн Барра да Тижука гэх хотод сарын 10 мянган фунтын үнэтэй тансаг зэрэглэлийн зочид буудал түрээсэлж амьдарч байгаа аж. Тэрбээр өөрийнхөө тансаг эдлэнг 1.2 сая фунтээр зарсан тул мөнгөөрөө зочид буудал түрээсэлжээ.

Адриано Интер Миланы хамтаар Италийн Сериэ-А лигт дөрвөн удаа, нутгийнхаа Фламенго, Коринтиас клубуудын хамтаар Бразилын дээд лигт хоёр удаа түрүүлж байлаа. Тэрбээр хамгийн сүүлд 2016 онд Майами Юнайтед багтай нэгдэж, ердөө ганцхан тоглолтонд оролцсон түүхтэй.

Нэгэн цаг үед дэлхийн шилдэг довтлогчдын нэгт зүй ёсоор тооцогддог байсан Адрианад аавынх нь үхэл хүнд цохилт болж, эцгийгээ алдсаныхаа дараа архинд донтон, 2010 онд хар тамхи тээвэрлэж яваад цагдаа нарт баригдаж байсан юм. Хожим нь 2014 онд түүний энэхүү хэргийг хаасан билээ.

Өнгөрсөн жил түүнийг нас барсан гэх мэдээ гарч байсан боловч Адриано үүнийг няцаан өдгөө 6.4 сая дагагчидтай инстаграм хуудсаа идэвхитэй хөтлөж байна.

Адриано хамгийн сүүлд 2010 онд Бразилын шигшээ багт дуудагдаж байсан бөгөөд 2004 онд Кака, Роналдиньо зэрэг шилдгүүдийн хамтаар Копа Америкад түрүүлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-13 192.82.69.44

хар тамхины наймаачин болоо биз, манай дарга нар шиг

Avatar

Зочин 2021-03-13 66.181.161.12

Яахавдээ гэмт хэргийн бүлэгтэй мөнгөний төлөө л холбогдоно малаа. Тэгээд л мөнгөтэй байна. Тэрнийгээ үрж байна эргүү сэтгүүлчээ

Avatar

монгол ах 2021-03-13 192.82.76.216

Чи юундаа бачуураа вэ? Энэ сэтгүүлч зүгээр л мэдээлэл бичсэн байнаш дэ! Элдэв дүгнэлт сэтгэгдэл бичээгүй байна эх сурвалжаасаа авсан зурагнуудаа тавьж,болсон явдлуудыг бидний өмнө нь гадна дотны мэдээлэлээс авч байсанаар үнэн бичсэн л байна .Ямар ч эргүү малаар нь дуудах зүйл алга л байна да. Эсвэл өөрөө ойлголгүй жаахан эргүүтчихэв үү?! Хоосон цэцэрхэж дэмий мэдэмхийрэх нь өөрийгөа эмэгнэлтэй байдалд оруулана шүү!!! Тайван уужуу ухаалаг амьдрахыг хичээж бай

Avatar

humme 2021-03-13 202.9.40.20

teneg hog ve zygeer edlend ger bariad amidrahgyi 50 hyreheeree yah yum be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж