Х.Баттулгын матрын нулимс!

Хуучирсан мэдээ: 2021.03.13-нд нийтлэгдсэн

Х.Баттулгын матрын нулимс!

Х.Баттулгын матрын нулимс!

2017 оноос Монголын улс төрд “бүгдийн дарга” явсан Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусах тусам тэрбээр бусдын адил  “доголон нугас”-ны замыг тойрч биш дайрч байна.

Түүнд түших нам, өмөөрөх найз, харилцах түнш ч үлдсэнгүй. Товчхондоо, Х.Баттулга өгсөж явах замдаа өөрийн нөхдөө шоронд хийснийхээ хариуд уруудаж яваа замдаа учрах нөхөд, уулзах нүүртэй үлдсэнгүй.
Энхрий "хайрт"  ах  В.Путин нь хүртэл Х.Баттулгад ирээдүй цаг байхгүйг харсан уу, “гэж” тооцсон уу, ямартай ч  Монголын төрийн тэргүүний хувиар ОХУ-д айлчлал хийх сүүлчийн хүсэлтийг нь хүлээж авахгүй байгаа гэх.

НЭГ.

Х.Баттулгын Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар хийсэн анхны айлчлал нь ОХУ-ын Владивостокт болсон Дорнын эдийн засгийн форум байв.  Тэнд ихэд дотноссон байдалтай зураг авхуулсан Х.Баттулга, В.Путин хоёрын “хоршил” энэ хүрээд өндөрлөх тавилантай байжээ.

Хоёрдугаар сарын сүүлээр Монголын хэвлэлүүдээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг хойд хөршид айлчлал хийж, ОХУ-аас 20 мянган тун вакцин өөрийн биеэр  авчрахаар болсон гэх мэдээлэл цацагдсан. Гэвч,  энэ нь  зөвхөн манай Ерөнхийлөгчийн хүсэл, мөрөөдөл байж.  Түүний төлөвлөгөө ёсоор бол Х.Баттулга энэ сарын эхээр ОХУ-д айлчлал хийж, ганзагандаа “спутник”-тай баатарын дүрээр тодрох ёстой байв.

Гэвч, Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүнд дотоодод унаж, топ улс төрийн номер нэг байраа У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, С.Ганбаатар нарт алдаж, улам бүр уруудаж яваа түүнтэй гар барих сонирхол В.Путинд байхгүй, тиймээс Монголын Элчин сайдын яамаар дамжуулан айлчлал хийх тухай түүний хүсэлтэд татгалзсан хариу өгсөн гэх мэдээлэл байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас ОХУ-д суугаа Монголын Элчин сайдын яаманд хандаж айлчлал зохион байгуулах зөвшөөрлийг оросуудаас авах шахалтыг удаа дараа үзүүлж, элчин зөвлөхүүд нь гутлынхаа улыг эргэтэл Кремль руу гүйгээд, гүйгээд бүтэлгүйтжээ.  Өөрөөр хэлбэл, оросуудын зүгээс Х.Баттулгыг хүлээж авах боломжгүйг монголчуудад дипломат аргаар эвтэйхэн ойлгуулсан гэх.

Тэрч бүү хэл Монгол дахь Оросын элчингээс Москва руу “Х.Баттулгын нэр хүнд огцом унахтай зэрэгцээд В.Путины нэр хүнд монголчуудын дунд унаж эхлэж байгаа” тухай мэдээлэл хүргүүлсэн гэх явган яриа улс төрийн дээд хүрээнийхний дунд таржээ.  Товчондоо, харьж яваа улстөрчтэй ирж яваа цагийн дууг хамтдаа дуулах сонирхол В.Путинд алга.

ХОЁР.

Сүүлийн таван жил Монголын ардчиллыг нурааж, Ардын намтай нэгдэж,  Ардчилсан намыг сүйрүүлснээ хожимдож ойлгосон Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт “Монголын ардчиллын сүүлчийн цайз бол Ардчилсан нам. Нэг намын дарангуйлал гарцаагүй болж, хууль хяналтын байгууллага, тэр ч бүү хэл Үндсэн хуулийн цэцэд хяналтаа тогтоохоор санаархаж, гадны хөрөнгө оруулагчидтай үгсэн хуйвалдах, түр зуурын аргацаасан үйлдлүүдээр иргэдийг хууран мэхлэх замаар “Оюутолгой” мэт Монголын баялгийг худалдах, тэдний хяналтад шилжүүлэх замаар намынхаа дарангуйллыг бэхжүүлэх, хадгалахаар улайм цайм хичээж буй цаг үед ардчилсан үзэл санааг тээгч, дэмжигч хүн бүр дотроо бодолтойгоор намын даргын сонгуульд оролцох нь чухал хэмээн санаж Та бүхэнд хандаж байна” гэх уриалга гаргасанд уярсан хүн үнэндээ цөөн.

Учир нь, сүүлчийн цайзаа өөрийн гараар балгас болгосон нь хүн нь Х.Баттулга өөрөө юм. Намынхаа бүх лидерүүдэд “гэмт хэрэг” тохож ялын тогтоолыг зааварчилсан хүн Х.Баттулга гэж ойлгогдох болсон, У.Хүрэлсүх, Х.Нямбаатарын хэлсэн үгнээс уншвал.   Түүний энэ үг үйдэл импичмент хийх бас нэг шалтаг, шалтгаан болж мэднэ. Ерөнхийлөгч аль ч намын бус, эв нэгдлийн тэргүүн. Илтэд нэг намын дотоод сонгуульд оролцож, уриалга гаргах эрх зүйн боломжгүй.

Дээр нь өнгөрсөн дөрвөн жил Монголын ардчиллын үнэт зүйл, үзэл бодолд халдаж, улсаа Шанхайн ломбардад тавихыг санаархсан гээдмХ.Баттулгын үйлдэл бүхэн түүнд хасах оноо авчирсан. Түүний энэ сэт матарын нулимсанд уярах, уучлах шалтгааныг лав Ардчилсан намынхан олж харахгүй байгаа билээ.

ГУРАВ.

Х.Баттулгад ардчиллын сүүлчийн цайз болох Ардчилсан намыг хамгаалан чин хүсэл байгаа бол дотоод сонгуулийг будилаантуулах бодлоо авч хаяхыг зөвлөе. АН-ыг хоёр хагалаж, Ц.Тувааны болон С.Эрдэнийн гэх бүлэглэл болгосон хүн нь бас л Х.Баттулга. Одоо ч тэрбээр дотоод сонгуульд оролцож, үнэт зүйл, үзэл бодлыг худалдаж авахыг санаархаж байна. Учир нь, Ерөнхийлөгч АН-ын хамгийн том баяныг балиашиглаж байгаа нь О.Цогтгэрэл.  Хэрэвзээ Ерөнхийлөгч АН-ын дотоод сонгуулийн ялагч болбол Монголд ардчилал амь тавина. Монголын ардчилал амь тавибал өөрийг нь хамгаалах, өмгөөлөх ардчилал, хүний эрх эрх чөлөө дуусна. Товчхондоо, Ардчилсан намаар хамгаалуулъя гэвэл Ардчилсан намын дотоод сонгуулиас Х.Баттулга ашиг сонирхлоо авч хаях хэрэгтэй. Энэ бол түүний сүүлчийн боломж.

Эртний тангарагтай “Жамух анд”  нь эргээд өөрийг нь импичмент хийх гээд сууж байгаа нь С.Жавхлангийн хэлдгээр ёстой тавилан юм даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
92
ЗөвЗөв
33
ТэнэглэлТэнэглэл
25
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж