УОК: Баар, караоке, аялал зугаалгыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2021.03.13-нд нийтлэгдсэн

УОК: Баар, караоке, аялал зугаалгыг хориглолоо

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Posted by News.mn on Saturday, March 13, 2021

НЭМЭЛТ:

Улсын онцгой комисс хуралдаад хатуу хөл хорио тогтоохгүйгээр 14 хоногийн хугацаанд гуравдугаар түвшинд шилжиж ажиллах шийдвэр гаргасан байна. Шийдвэр ирэх Даваа гариг буюу гуравдугаар сарын 15-наас эхлэн мөрдөгдөнө.

Үйл ажиллагаа нь хязгаарлагдах арга хэмжээнд жагсаал цуглаан, аялал зугаалга, дайллага цайллага, баар, диско, караоке, алжаал тайлах төвүүд багтаж байгаа юм. Харин тоооны хязгаар барьж ажиллах салбарт сургалтын төв, соёл урлагийн байгууллагууд зэрэг газрууд багтлаа. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулж, 14 хоногийн хугацаанд халдвар хамгааллыг сайн мөрдөж, цар тахал хяналтад орсон цагт буцаад хоёрдугаар түвшинд хүргэх боломжтой. Харин нөхцөл байдал хүндэрвэл авах арга хэмжээ өөрчлөгдөнө гэдгийг тодотголоо.

Гуравдугаар түвшинд орж, үйл ажиллагаа нь хязгаарлагдаж байгаа салбаруудын мэдээллийг дараах хүснэгтээс тодруулан харах боломжтой.

Улсын онцгой комисс хуралдаж байна

НЭМЭЛТ: 

Улсын онцгой комисс(УОК)-ын хуралдаан Төрийн ордонд энэ цаг мөчид үргэлжилж байна. Засгийн газар, УОК ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимаар эхлүүлэх чиг барьж байсан ч сүүлийн хэдэн өдөр Covid-19 халдвар эрс өсөх болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв хөл хориог 28 хоногоор тогтоох, боломжгүй тохиолдолд үйлчилгээний газрын ажиллах цагийг богиносгох, 10-ээс дээш хүн цугларуулахгүй байх, фитнесс, караоке, цэнгээний газрын үйл ажиллагааг 14-21 хоногоор түр зогсоох санал хүргээд байгаа юм. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд вакцинжуулалт эхэлсэн. Энэ ажлын явц ямар шатанд яваа талаар УОК мэдээлэл сонсч, тодорхой шийдвэр гаргах юм.

Улсын онцгой комисс хуралдана

Улсын онцгой комисс (УОК) өнөөдөр 14.00 цагаас хуралдахаар болоод байна.

Монгол Улсын хэмжээнд өчигдөр 19319 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 169 хүнээс халдвар илэрсэн нь Covid-19 хамгийн өндөр бүртгэгдсэн тоон үзүүлэлт болж буй юм. Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн өдрүүдэд халдвар эрс нэмэгдэж байгаад анхаарч, 28 хоногийн хөл хорио тогтоох саналыг УОК-т хүргүүлсэн. Харин тус комиссын Шуурхай штаб өчигдөр хуралдаад дээрх саналыг хүлээн аваагүй. Харин өнөөдөр УОК хуралдаж, саналыг хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
31
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж