Өвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр/2021.03.13/ 23.00 цагт хуралдаж, үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Тус аймгийн онцгой комиссын мэдэгдэлд:
Улаанбаатар хотоос Арвайхээр хотод гуравдугаар сарын 6-нд ирээд 8-ны өдөр буцсан иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 13 хүнийг илрүүлж, тусгаарлах байранд байрлуулж, PCR шинжилгээг авч ХӨСҮТ-рүү явууллаа.
1. Aймаг, сумын төвөөс эрүүл мэнд, буяны ажил, хүнс, шатахуун, түлээ, малын тэжээлийн тээврээс бусад гарах болон орох хөдөлгөөнийг гуравдугаар сарын 13-ны өдрийн 06.00 цагаас гуравдугаар сарын 15-ны 06.00 цаг хүртэл хязгаарлав.
2.Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын танхимын давтлага, төв барааны зах, худалдааны төвүүд, такси үйлчилгээ, спорт заал, фитнесс, усан басейн, үсчин, гоо сайхан, гандан хийд, хоолны газар, ресторан, зэргийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 13-ны өдрийн 06.00 цагаас 3 дугаар сарын 15-ны 06.00 цаг хүртэл хориглов.
3. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг шуурхай тогтоож, тандалт шинжилгээнд хамруулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
уншигч 2021-03-13 202.9.40.175
Яана.одоо бүүр хөдөө орон нутаг руу тарчихлаа.Дорвитой арга хэмжээ авахгүй бхыг бодоход энэ эрх бхригчид санаатай тараагаад бгаа юм биш үү..их гарах тусам иргэд айна.тэр хэмжээгээр вакцины бизнес хийнэ..гэсэн зорилго тавьсан хулгайчид бна
Зочин 2021-03-13 66.181.183.25
Амарсайхан маш муу суу муу тавилаа
ИРГЭН 2021-03-13 192.82.68.162
Ерөнхий сайд залуудаад короногийн зохион байгуулалттай "дайн"-д ялагдал хүлээгээд байна гэнэ үү? Онцгой комисс МАНАН-аар дүүрч өвчний халдварыг зориуд тарааж шинжилгээний сорилыг дуусгаж вакцин нэртэй биологийн дайнд шахаанд оруулан буланд шахаж байгаа гэлцэх юм үнэнэ үү? хариулах хүн байна уу?
арай чдээ 2021-03-13 66.181.182.144
нөгөө лайв хийгээд байдаг хүүхэд намын дарга ч билүү тэр нөхөр чинь Өвөрхангайд баригдсан биз дэ.
ЗОЧИН 2021-03-13 124.158.79.169
НАЙР НААДМААР ТАСАРСАН АРД ТҮМЭН ДЭЭ !!!
Зочин 2021-03-13 202.9.47.31
яага ш дээ
zochin 2021-03-13 64.119.17.17
ene khuduunii orkuud chini yasan ikh tenuuchildeg durakuud we , 2 -khon khonog yu khiine gej khaldwar taraaj yawdag baynaa ,
zochin 2021-03-13 64.119.25.145
Chamd haldaah geed haigaad yavaad baigaa yumaa.