Өвөрхангайд ойрын хавьтал 13 хүнийг илрүүлж, хөдөлгөөн хязгаарлав

Хуучирсан мэдээ: 2021.03.13-нд нийтлэгдсэн

Өвөрхангайд ойрын хавьтал 13 хүнийг илрүүлж, хөдөлгөөн хязгаарлав

Өвөрхангайд ойрын хавьтал 13 хүнийг илрүүлж, хөдөлгөөн хязгаарлав

Өвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр/2021.03.13/ 23.00 цагт хуралдаж, үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Тус аймгийн онцгой комиссын мэдэгдэлд:

Улаанбаатар хотоос Арвайхээр хотод гуравдугаар сарын 6-нд ирээд 8-ны өдөр буцсан иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 13 хүнийг илрүүлж, тусгаарлах байранд байрлуулж, PCR шинжилгээг авч ХӨСҮТ-рүү явууллаа.

1. Aймаг, сумын төвөөс эрүүл мэнд, буяны ажил, хүнс, шатахуун, түлээ, малын тэжээлийн тээврээс бусад гарах болон орох хөдөлгөөнийг гуравдугаар сарын 13-ны өдрийн 06.00 цагаас гуравдугаар сарын 15-ны 06.00 цаг хүртэл хязгаарлав.

2.Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын танхимын давтлага, төв барааны зах, худалдааны төвүүд, такси үйлчилгээ, спорт заал, фитнесс, усан басейн, үсчин, гоо сайхан, гандан хийд, хоолны газар, ресторан, зэргийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 13-ны өдрийн 06.00 цагаас 3 дугаар сарын 15-ны 06.00 цаг хүртэл хориглов.

3. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг шуурхай тогтоож, тандалт шинжилгээнд хамруулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

 

ЭХ СУРВАЛЖ: Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж