НОБГ-ын 20 хүн тусгаарлагджээ

Хуучирсан мэдээ: 2021.03.13-нд нийтлэгдсэн

НОБГ-ын 20 хүн тусгаарлагджээ

НОБГ-ын 20 хүн тусгаарлагджээ

Цар тахлаас сэргийлж, олон нийтийн арга хэмжээг хориглосоор байтал Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар дэглэм зөрчиж өчигдөр (2021.03.12) 08:00-17:00 цагт сургалт хийсэн байна.

Гэтэл сургалтад оролцсон хүмүүсийн нэг нь Covid-19 халдвар авсан нь тогтоогдсон тул хамт суусан 20 хүмүүсийг шинжилгээнд хамруулах тусгаарлах зэрэг ажлуудыг хийж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар хотын хэмжээнд өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулсан. Үүний дараа эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, аж ахуй нэгжүүдээ үе шаттай нээн, ажиллуулж эхэлсэн ч сүүлийн өдрүүдэд халдвар хүрээгээ тэлж, 100-гаас буухгүй болсон. Энэ асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яам өчигдөр Улсын онцгой комисст 28 хоногийн хөл хорио тогтоох саналыг оруулсан ч дэмжээгүй. Харин өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийх үеэрээ халдварын тоо нэмэгдэж байгаагаас ачаалал эрс өссөн тул иргэдийг гадуур аль болох гарахгүй, олон хүнтэй газраар явахгүй байхыг анхааруулсан юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж