Катюша дууг төрийн дууллын оронд эгшиглүүлэхийг зөвшөөрсөнгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.13-нд нийтлэгдсэн

Катюша дууг төрийн дууллын оронд эгшиглүүлэхийг зөвшөөрсөнгүй

Катюша дууг төрийн дууллын оронд эгшиглүүлэхийг зөвшөөрсөнгүй

ОХУ-ын Олимпийн үндэсний хороо тамирчдынхаа дунд сэргээш хэрэглэх явдлыг дэмжиж, лабораторийн шинжилгээний хариуг засварласан гэх үндэслэлээр Олон улсын Спортын арбитрийн шүүхээс шийтгэл хүлээгээд байгаа юм. ОХУ-ын тамирчид 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл төрийнхөө далбаан дор олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцох эрхгүй болсон.

Энэ нь тус улсын баг тамирчид Токио 2020, Бээжин 2022 өвөл, зуны олимпийн наадмуудад оролцохдоо өөрийн орны туг далбаа, төрийн дууллыг ашиглах  боломжгүй болсон гэсэн үг юм.

Тэгвэл ОХУ-ын Олимпийн үндэсний хорооны дэргэдэх тамирчдын зөвлөл шагналын тавцанд гарахдаа төрийн дууллын оронд алдарт Катюша дууны аяыг эгшиглүүлэх санал гаргасныг Олон улсын Спортын арбитрийн шүүх татгалзсан хариу өгчээ. Зөвхөн төрийн дуулал гэлтгүй Оростой холбоотой ямар ч дуу, хөгжимийг эгшиглүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж