ОХУ-д өнгөрсөн сард бүртгэгдсэн шувууны ханиадны шинэ төрлийн вирус болох A(H5N8) нь тун удалгүй мутацид орж, хүнээс хүнд дамжиж болзошгүй гэж Оросын хэрэглэгчийн хяналтын газрын тэргүүн Анна Попова мэдэгджээ.
Тус улсын өмнөд хэсэгт байрлах шувуун фабрикт шинэ төрлийн шувууны томуу дэлхийд анх удаа хүнд халдварласан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн юм. Вирусийн H5N8 хувилбар сүүлийн саруудад ОХУ, Европ, Хятад, Ойрх Дорнод, Умард Африкийн шувууны аж ахуйнуудад илэрч байсан ч хүнд халдварласан тохиолдол бүртгэгдэж байгаагүй билээ.
Хэрэв энэ вирус хүнээс хүнд халдаж эхэлбэл урьдаас бэлдэж, оношлуур боловсруулан, вакцин гаргах хугацаа бий гэдгийг Анна Попова онцолсон байна. Хүнээс энэ төрлийн вирусийг илрүүлэх нь "дэлхийн түвшний нээлт" юм гэж тэрбээр онцолжээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ