АНУ тавдугаар сарын 1-нээс насанд хүрсэн бүх иргэнээ вакцинжуулна

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

COVID-19

АНУ тавдугаар сарын 1-нээс насанд хүрсэн бүх иргэнээ вакцинжуулна

АНУ тавдугаар сарын 1-нээс насанд хүрсэн бүх иргэнээ вакцинжуулна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөснөөсөө хойш өчигдөр (2021.03.11) анх удаа телевизээр ард түмэндээ хандаж мэдэгдэл хийжээ. Байдены засаг захиргаа цар тахлын үед иргэдийнхээ амьжиргаа, эдийн засгаа дэмжих 1,9 их наяд ам.долларын төсвийг амжилттай баталсан бөгөөд үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийсэн юм. Уг хөтөлбөрийн хүрээнд дунд болон бага орлоготой хүн бүрт нэг удаа 1400 ам.долларын чек олгох аж.

Тэрбээр мэдэгдлийнхээ үеэр насанд хүрсэн бүх америкчууд тавдугаар сарын 1-нээс эхлэн Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах боломжтой болсныг зарлажээ. Засгийн газраас тавдугаар сарын 1-ний өдөр иргэд хаана, хэзээ вакцин хийлгэх боломжтой талаарх мэдээллийг хүргэх вэбсайтыг нээх бөгөөд бүх иргэд вакцин тариулах хүсэлтээ гаргаж, дарааллын дагуу хамрагдах боломжтой болох юм.

Үүний үр дүнд долдугаар сарын 4 буюу Тусгаар тогтнолын өдөр гэхэд америкчууд айх аюулгүй, баяраа тэмдэглэх боломж бүрдэнэ гэж найдаж байгаагаа Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна. Жо Байдены хувьд албан үүргээ хүлээж аваад эхний 100 хоногт 100 сая иргэнээ вакцинжуулна гэж амласан бөгөөд өдгөө 60 дахь хоног нь өнгөрөөд байна.

 Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж