Хөвсгөлд өнөөдөр 5.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө | News.MN

Хөвсгөлд өнөөдөр 5.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөлд өнөөдөр 5.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөлд өнөөдөр 5.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумын Долоон-Уул, Хөвсгөл нуурт өнөөдөр (2021.03.12) 15.05 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ газар хөдлөлт Ханх, Мөрөн зэрэг сумын иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна.

Тус аймгийн Ханх сумаас 35 км газарт хоёр сарын өмнө (2021.01.12) 05.32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотын зарим хэсэгт мэдрэгдсэн билээ.

Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтэн Ч.Батсайханаас тухай үед тодруулахад “Хөвсгөл аймгийн Ханх сумаас 35 км газарт 05.32 цагт 6.5 магнитудын газар хөдөллөө. Хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотын олон газар мэдрэгдээд байна. Нийслэлд ойролцоогоор 3 баллыг хүчтэй газар хөдөллөө. Мөн Хөвсгөлтэй залгаа аймгуудад чичиргээ мэдрэгдсэн. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд гэхэд 4-5 магнитудын газар хөдлөлт мэдрэгдсэн. Тус аймагт одоогийн байдлаар 40 удаа хүчтэй газар хөдлөлт боллоо. Өмнө нь 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт 1991 оны арванхоёрдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол орчимд болж байсан. Энэ удаагийн газар хөдлөлт голомтдоо 9 баллаар мэдрэгдэх ёстой. Хэрэв тэр хэсэгт барилга, байшин барьсан бол нурах аюултай” гэж мэдээлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-12 192.82.75.131

хмм лам бөө нарыг аваачиж лус аргадуул лус хилэгэнэж

Avatar

Зочин 2021-03-12 192.82.82.181

ene ingej udaan hudulduh esguidee albaar hudulguud bnuu

Avatar

Зочин 2021-03-12 66.181.161.62

Экс гишүүн, дуулдаг Жавхланг хадаг барьж Рио Тинтог дахиж газар хөдлөлт битгий хийгээч гэж гуйлгах хэрэгтэй юм биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж