Германы баруун бүсийн Гевелсбэрг хотын нэгэн айлд 2012 онд хулгай орж, гэрийг нь тоносон байжээ. Тухайн үед хулгайч тэр айлыг тонохдоо ширээн дээр байсан хиамнаас нь нэг хазаад орхижээ. Гэтэл өнөөх хулгайч есөн жилийн дараа буюу саяхан хазсан хиамнаасаа болж баригдсан байна.
Цагдаа нар хэрэг гарах үед хазсан хиамнаас гэмт хэрэгтний ДНХ мэдээллийг авсан ч илрүүлж чадаагүй өнгөрсөн бөгөөд хулгайчийн ДНХ-ийн мэдээллийг олон улсын гэмт хэрэгтнүүдийн мэдээллийн санд хадгалж үлдээсэн байна.
Саяхан хөрш Франц улсад өөр нэгэн орон байрны хулгай гарч, мөрдөн шалгах явцад есөн жилийн өмнө Германд айлын гэр ухсан хулгайч мөн болохыг ДНХ-ийн мэдээллээр олж илрүүлжээ. Гэмт хэрэгтэн нь 30 настай, Албани улсын иргэн бөгөөд Германд үйлдсэн хэргийнх нь мөрдөх хугацаа дуусч, хаагдсан тул зөвхөн Францад үйлдсэн хэргийнх нь дагуу шүүхээр болсон байна.
Эх сурвалж: THE GUARDIAN
Холбоотой мэдээ